Мэдээ мэдээлэл
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагын баг энэ сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Турк улсын “Tolan Health” эмнэлгийн ерөнхий менежер, гэмтлийн эмч Murat BULUT тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч, хамтарсан уулзалт хийлээ.
Хонгконг улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, Хүүхдийн гэмтлийн мэс засалч, нурууны мэс засалч эмч Лиу Кинг Лок болон согог засалч, сувилагч Анн Вонг нар энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллалаа.
Монголын гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын нийгэмлэгийн ээлжит хурал энэ сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлаар гадаад дотоодын эмч мэргэжилтэн, зочин профессоруудын нийт 15 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд ханын илтгэл, ур чадварын тэмцээний шилдгүүдийг мөн шалгаруулсан байна.
УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж буй УИХ-н гишүүн Д.Ганмаа өчигдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж, үйл ажиллагаатай нь биечлэн танилцлаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамт олон 2024 онд хийж бүтээсэн ажил, ололт амжилтаа дүгнэсэн тайлангийн хурал, шинэ жилийн баяраа урлагийн их наадам зохион байгуулж тэмдэглэлээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Н.Одонгуа нар өнөөдөр нийслэлийн хүн амд үзүүлэх гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 26 төрлийн өвчлөлийг эх орондоо оношилж, эмчилж нутагшуулах бодлогын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачлагаар өнгөрсөн аравдугаар сард БНСУ-ыг зорьсон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нурууны мэс заслын эмч нар эхний сургалтаа дуусгаад түр хугацаагаар эх орондоо ирсэн билээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Монголд анх удаа зүүн өвдөгний төрөлхийн тойгны мултралыг дурангийн аргаар засах мэс заслыг амжилттай хийлээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2015 оноос Монгол Улсын хэмжээний осол гэмтлийн тандалтын тогтолцоог бүрдүүлсэн бөгөөд бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудаас осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн мэдээ, үйлчлүүлэгчийн мэдээллийн цахим санг сар бүр хүлээн авч нэгтгэн дүн шинжилгээ хийж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нотолгоонд суурилсан мэдээллээр ханган ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тасаг, албадын удирдлага, дунд шатны албан хаагчдад зориулсан Монгол бичгийн сургалтыг зохион байгуулж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс нийт ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох, ахуйн осол гэмтлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд 2020 оноос эхлэн нийслэлийн 94 дүгээр цэцэрлэгтэй хамтран ажиллаж буй билээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч нар дунд чөмөгний булуу шаант ясны тавцанд нэг моментоор үений гадаргуу мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээг анх удаа хийлээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагын баг Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтарч хийх ажлуудаа төлөвлөлөө.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн хамт олон БНСУ-ын эмч нартай хамтран ясны хортой хавдрын тохиолдолд дунд чөмөгний булууны хавдрыг авч, хиймэл үе (мега-протез) суулгах мэс заслыг амжилттай хийлээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн мэс заслын тасгийн хамт олон Монгол Улсад анх удаа шагайн гадна xажуугийн xолбоосыг дурангийн мэс заслын аргаар сэргээж, эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон хэвтэн эмчлүүлэгсдэд зориулсан “Сэргээн засах спортын танхим”-ыг шинээр ашиглалтад орууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байрлах “lGM” цэцэрлэгт хүрээлэнд 32 ширхэг монос модыг тарилаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагын баг Вьетнам улсын “МЕДИТРОНИК” ХХК-ийн ерөнхий захирал Нгуен Мань Туан, Үндэсний ассамблейн гишүүн, эм зүйн ухааны доктор, дэд профессор, Ханой хотын АУИС-ийн эмнэлгийн дарга Нгуен Лан Хью, Оношлогооны төвийн захирал Ле Туан Лин, Сэргээн засахын төвийн захирал Хоанг Ти Хонг Ван нарыг хүлээн авч уулзлаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төв БНСУ-ын Тэгү хотын “Pureun” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан түлэнхийн эрчимт эмчилгээ, мэс заслын чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг сургаж эхэллээ.