• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНМАА ГССҮТ-ИЙН УДИРДЛАГЫН БАГТАЙ УУЛЗАЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА...

    УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНМАА ГССҮТ-ИЙН УДИРДЛАГЫН БАГТАЙ УУЛЗАЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА...

    УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж буй УИХ-н гишүүн Д.Ганмаа өчигдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж, үйл ажиллагаатай нь биечлэн танилцлаа. 
    Тэрбээр тус төвийн удирдлагын баг бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, тусламж үйлчилгээний цар хүрээ, дэвшилтэт арга технологи болон тулгамдаж буй асуудал, цаг үеийн асуудлаар санал сэтгэгдлээ солилцсон юм. 
    Энэ хүрээнд нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үнэлгээ дүгнэлт болон эрүүл мэндийн салбарын тогтолцоо, хүний нөөц, шинээр нэвтрүүлж буй эмчилгээний технологи, төсөв санхүү, удирдлагын менежмент, ажиллах орчин нөхцөл зэрэг олон чиглэлд анхаарал хандуулж, үр дүнд суурилсан томоохон ажлуудыг эхлүүлэхээр зорьж буй талаараа УИХ-ын гишүүн Д.Ганмаа онцолсон байна.