Клиникийн 1 дүгээр эмнэлэгт 20 ортой гэмтлийн тасаг байгуулагдаж эхэлсэн нь одоогийн ГССҮТөвийн суурь тавигдсан бөгөөд 1976 онд биеэ даасан эмнэлэг Гэмтэл согогийн эмнэлэг, 1991 оноос Гэмтэл согогийн клиникийн эмнэлэг болон үүсэж хөгжсөн түүхтэй.
Тус эмнэлгийн даргаар ажиллаж байсан Н.Даш тэргүүтэй 6 эмч ясны гэмтлийн Г.А.Илизаравын аппаратаар эмчлэх аргыг Монгол улсын эмнэлгийн практикт анх удаа амжилттай нэвтрүүлж гэмтлийн эмчилгээг шинэ шатанд гаргасны учир Монгол Улсын Төрийн соёрхолт эрхэм цолоор шагнагдсан билээ.
Монгол улсын засгийн газрын шийдвэр гарч тус эмнэлгийг Монгол улсын гавьяат эмч, төрийн соёрхолт Наваанцэрэнгийн Дашийн нэрэмжит болгосон нь тус төвийн түүхэнд чухал үйл явдал болсон юм. 2006 оны 11 сард Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар ГССҮТ болж өргөжсөн байна.
Гэмтэл согогийн эмч бэлтгэх резинтурын сургалтыг тус төв удирдан явуулж одоогоор их эмч төгссөн байна. ОХУ, Австрали, Япон, Солонгос, АНУ, Франц, Швейцар, БНСУ, ӨМӨЗ орны Хөх хотын эмнэлэг болон ДЭМБ-ын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж ирлээ.