• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙН УДИРДЛАГУУД ТУРК УЛСЫН “TOLAN HEALTH” ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА...

    ГССҮТ-ИЙН УДИРДЛАГУУД ТУРК УЛСЫН “TOLAN HEALTH” ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагын баг энэ сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Турк улсын “Tolan Health” эмнэлгийн ерөнхий менежер, гэмтлийн эмч Murat BULUT тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч, хамтарсан уулзалт хийлээ.

    Тус уулзалтаар ГССҮТ-ийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээ болон шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологийг танилцуулж, цаашид эмч мэргэжилтнүүдийг сургах, оношилгоо эмчилгээний арга туршлагаас хуваалцах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх зэрэг гэмтэл согогийн чиглэлээр хамтарч ажиллаж болохуйц томоохон ажлуудын талаар санал солилцсон байна.