• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД БЗД-ИЙН “IGM” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОНОС МОД ТАРИЛАА...

    ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД БЗД-ИЙН “IGM” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОНОС МОД ТАРИЛАА...

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байрлах “lGM” цэцэрлэгт хүрээлэнд 32 ширхэг монос модыг тарилаа. 
    “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарынхан энэ өдөр аж ахуйн нэгж, албан байгууллагуудтай хамтран нийслэлийн төвлөрсөн 10 байршилд мод тарих, арчилгаа хийх ажлыг зохион байгуулсан байна. 
    ГССҮТ-ийн хамт олон “lGM” цэцэрлэгт хүрээлэнд тарьсан дээрх монос моддыг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу тогтмол усалж арчлах, нөхөн сэргээлт болон талбайн цэвэрлэгээ хийх зэргээр анхаарч ажиллан, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад бодит хувь нэмэр оруулах юм.