Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
ГССҮТ анх удаа гэмтэл болон түлэгдэлтийн гаралтай бөөрний цочмог дутагдлын үеийн гол эмчилгээний нэг болох гемодиализ эмчилгээний (бөөр орлуулах эмчилгээ) NIPRO-NCU 18 брэндийн аппарат суурилууллаа. 2021.05.18-нд ТНСМЗТ-аас анхны өвчтөнг авч ЭЭТ-ийн их эмч Ө.Бямбаринчин, НХГСТ-ийн арга зүйч Б.Бурмаа, ИТТТА-н инженер Б.Амарболд нар УГТЭ-ийн гемодиализийн тасгийн хамт олонтой хамтран гемодиализ эмчилгээг хийлээ.