• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙН САГСАН БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ “HEALTH CUP-2025” ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЛОО...

    ГССҮТ-ИЙН САГСАН БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ “HEALTH CUP-2025” ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЛОО...

    Эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг эрүүл мэндийн сайдын нэрэмжит "HEALTH CUP-2025" спортын зургаан төрөлт тэмцээнд ГССҮТ-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг алтан медалийн эзэд боллоо. 
    Тухайлбал, тус тэмцээнд нийт 50 орчим байгууллагын шигшээ багийн 600 гаруй тамирчин спортын 6 төрлөөр хурд хүчээ сорин өрсөлдсөн байна.
    Эрүүл мэндийн сайдын нэрэмжит "HEALTH CUP-2025" тэмцээнийг энэ жил 100 жилийн ойн баяр нь тохиож буй Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулсан билээ.