National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
Эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг эрүүл мэндийн сайдын нэрэмжит "HEALTH CUP-2025" спортын зургаан төрөлт тэмцээнд ГССҮТ-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг алтан медалийн эзэд боллоо.
Тухайлбал, тус тэмцээнд нийт 50 орчим байгууллагын шигшээ багийн 600 гаруй тамирчин спортын 6 төрлөөр хурд хүчээ сорин өрсөлдсөн байна.
Эрүүл мэндийн сайдын нэрэмжит "HEALTH CUP-2025" тэмцээнийг энэ жил 100 жилийн ойн баяр нь тохиож буй Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулсан билээ.