Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн зөвлөх эмч Ж.Оюунтөгс, тэргүүлэх зэргийн эмч Б.Баттөгс, тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан Хүзүү Нурууны Гэмтэл Согогийн тасгийн хамт олон Монголд анх удаа Хүзүүний С2 нугалмын шүдлэг сэртэнгийн хугарлыг урд хүрцээр татагч шургаар бэхлэх мэс заслыг амжилттай хийлээ.
Цаг үргэлж шинийг эрэлхийлэн шинэ мэс засал, шинэ инноваци нэвтрүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж буй баг хамт олондоо талархал илэрхийлье.