• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙН СПОРТЫН ГЭМТЛИЙН ТӨВИЙН ЭМЧ НАР ДУНД ЧӨМӨГНИЙ БУЛУУНЫ ДУТУУ ХӨГЖЛИЙГ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН АРГААР ЭМЧЛЭХ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ...

    ГССҮТ-ИЙН СПОРТЫН ГЭМТЛИЙН ТӨВИЙН ЭМЧ НАР ДУНД ЧӨМӨГНИЙ БУЛУУНЫ ДУТУУ ХӨГЖЛИЙГ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН АРГААР ЭМЧЛЭХ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн төвийн эмч нар Монголд анх удаа дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар эмчлэх шинэ технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүллээ. 
    Энэхүү мэс засал эмчилгээ нь дунд чөмөгний булууны хүнхэрийн хүнд хэлбэрийн дутуу хөгжил, гажиг согогийн шалтгаант тойгны архаг тогтворгүйтэл, мултралыг дурангийн мэс заслын аргаар эмчлэх дэвшилтэт арга технологи юм. 
    Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн төвийн эрхлэгч, АУ-ны магистр, аxлаx зэргийн эмч С.Батсүx болон АУ-ны магистр, аxлаx зэргийн эмч Б.Эрдэнэболд, АУ-ны магистр, их эмч О.Амгаланxүү, Са.Золжаргал, Б.Түвшинбаяр нараас гадна мэдээгүйжүүлгийн эмч, ахлах зэргийн эмч Б.Мөнxбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар багтсан байна.
    Одоогийн байдлаар, тус мэс засал эмчилгээнд 21-25 насны дөрвөн үйлчлүүлэгч хамрагдсан бөгөөд эмчилгээний үр дүн сайтай байгаа юм.