Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамт олон 2024 онд хийж бүтээсэн ажил, ололт амжилтаа дүгнэсэн тайлангийн хурал, шинэ жилийн баяраа урлагийн их наадам зохион байгуулж тэмдэглэлээ.
Эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчид энэ өдөр урлагийн алтан тайзан дээр ур чадвар, авьяас билгээрээ өрсөлдсөн шилдэг тоглолтоор дүүрэн дурсамж түүхийг хамтдаа бүтээлээ.
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа ГССҮТ-ийн нийт тасаг, албадын төлөөлөл бүхий 11 баг уран бүтээлээ толилуулсан бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Батнасан, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, Соёлын тэргүүний ажилтан Б.Мөнгөнчимэг, Соёлын тэргүүний ажилтан О.Ууганбаяр нар багтсан бол, хөтлөгчөөр жүжигчин Э.Чинзориг ажилласан юм.
Амьд хөгжим, жүжигчилсэн тоглолт, ардын бий биелгээ, хамтлаг дуучид, яруу найраг зэрэг урлагийн олон үзүүлбэрийг нэгэн дор цогцлоосон энэхүү наадамд эрүүл мэндийн ажилтнууд маань мэргэжлийн уран бүтээлчдийн бахархлыг төрүүлэхүйц шилдгүүд байж чадсан билээ.
Ийнхүү хэвшмэл байдлаар тэмдэглэж ирсэн шинэ жилийн баярыг урлагийн их наадмаар сольж, авьяас билгийн ундарга болсон хамт олныхоо уран бүтээлийн тоглолтоор тэмдэглэн өнгөрүүллээ.
“УРЛАГИЙН ИХ НААДАМ-2024” ГРАН ПРИ
“Шар гэгээ” баг –(Насанд хүрэгсдийн мэс заслын тасаг, Статистик тандалт судалгааны алба)
ДЭД БАЙР
“Зогсошгүй” баг –(Салбар эмнэлгийн Нөхөн сэргээх мэс заслын тасаг, СЭ-ийн Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасаг, СЭ-ийн Спортын гэмтлийн төв)
ГУРАВДУГААР БАЙР
“Лидерс” баг –(Захиргаа, Амбулатори)
ГОЦЛОЛ ДУУ
“Тулгын гурван чулуу” баг –(Сэргээн засах эмчилгээний тасаг, Эрчимт эмчилгээний тасаг, Лабораторийн нэгдсэн тасаг)
ШИЛДЭГ ХАМТЛАГ ДУУ
“Ялалт” баг –(Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг, СЭ-ийн Амбулатори, СЭ-ийн Ясны эмгэгийн мэс заслын тасаг)
ШИЛДЭГ ХАМТЛАГ БҮЖИГ
• “Тулгын гурван чулуу” баг –(Сэргээн засах эмчилгээний тасаг, Эрчимт эмчилгээний тасаг, Лабораторийн нэгдсэн тасаг)
ШИЛДЭГ ХӨГЖИМ
• “Мега майнд” баг –(Толгойн мэс заслын тасаг, Хүүхдийн мэс заслын тасаг)