• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР ИРГЭДЭД ҮЗЛЭГ ХИЙЖ, АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ...

    ГССҮТ-ИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР ИРГЭДЭД ҮЗЛЭГ ХИЙЖ, АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ...

    “Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа” уриан дор өнгөрөгч бямба гарагт зохион байгуулагдсан “Автомашингүй өдөр-2024” нэгдсэн арга хэмжээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нар болон Нийгмийн эрүүл мэндийн албаныхан амжилттай оролцлоо.
    Тус арга хэмжээнд ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран иргэдэд нийгмийн эрүүл мэнд, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв зан үйл хэвшүүлэх зөвлөмж өгч, танилцуулга мэдээлэл хүргэсэн бөгөөд гэмтэл согогийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоо хийлээ.  
    Түүнчлэн скүүтер болон цахилгаан моторт дугуйнаас унаж бэртсэн хүүхэд залууст анхны тусламж үзүүлэн, ГССҮТ-ийн салбар эмнэлэг рүү явуулсан байна. 
    Автомашины хэрэглээнээс үүдэлтэй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой “Автомашингүй өдөр-2024” нэгдсэн арга хэмжээг манай улс өдгөө 12 дахь жилдээ зохион байгуулж буй юм.