Анх 2000 онд 20-н компьютертой болж интернет мэдээллийн нэгж нэртэйгээр үйл ажиллагаа эхэлсэн. Улмаар 2005 онд эмнэлгийн цахим төсөл хэрэгжсэнээр 50 компьютер хамарсан эмнэлэгийн дотоод сүлжээг бий болгож, цахим программ хангамжууд болон мэдээллийн технологид суурилсан үйл ажиллагааг нэвтрүүлж ажилласан бөгөөд одоогийн байдлаар дотоод сүлжээ, интернет орчинд холбогдсон 150 гаруй компьтер, сүлжээний орчинд ажиллах тоног төхөөрөмжүүд, эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг хялбарчилсан программ хангамжуудыг ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Тус алба нь 2014 оны 6-р сард Мэдээлэл технологийн алба нэртэйгээр шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Мэдээлэл Технологийн алба нь эмнэлгийн ажилтнуудын компьютер түүний дагалдах хэрэгслэлүүд, байгууллагын гадаад, дотоод сүлжээ, тоног төхөөрөмжүүд, серверүүд, хэрэглээний болон эрүүл мэндийн программ хангамжийн хэвийн ажиллагаа, харилцаа холбооны гадаад, дотоод холболт, кабель сүлжээ, тоног төхөөрөмж, техник хангамжийн хэвийн аюулгүй ажиллагааг хангаж мэдээлэл харилцаа холбоо технологийн дэвшлийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэн, нэвтрүүлж олон улсын түвшинд хүрсэн цахим эмнэлэг болохын төлөө ажиллах зорилго тавин ажиллаж байна.
Тус алба нь дарга, мэдээллийн технологич инженер 2 нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Албаны дарга Б.Ганбат, мэдээллийн технологич инженерээр Э.Батдорж, Б.Оюунмаа нар нь доорхи мэргэжлийн ажлуудыг хавсран хийж гүйцэтгэж байна.