• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • Хүлээн авах яаралтай тусламж

    Албаны товч түүх:

    Анх 2000 онд 20-н компьютертой болж интернет мэдээллийн нэгж нэртэйгээр үйл ажиллагаа эхэлсэн. Улмаар 2005 онд эмнэлгийн цахим төсөл хэрэгжсэнээр 50 компьютер хамарсан эмнэлэгийн дотоод сүлжээг бий болгож, цахим программ хангамжууд болон мэдээллийн технологид суурилсан үйл ажиллагааг нэвтрүүлж ажилласан бөгөөд одоогийн байдлаар дотоод сүлжээ, интернет орчинд холбогдсон 150 гаруй компьтер, сүлжээний орчинд ажиллах тоног төхөөрөмжүүд, эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг хялбарчилсан программ хангамжуудыг ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Тус алба нь 2014 оны 6-р сард Мэдээлэл технологийн алба нэртэйгээр шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

    Мэдээлэл технологийн алба дараах бүтцийн дагуу ажиллаж байна:

    Тус алба нь дарга, Мэдээллийн технологийн инженер 3 нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Албаны дарга Э.Батдорж, мэдээллийн технологич инженерээр Б.Оюунмаа, М.Наранжаргал, Б.Балжинням нар нь доорхи мэргэжлийн ажлуудыг хавсран хийж гүйцэтгэж байна.

    • Сүлжээний инженер
    • Программ хангамжийн инженер
    • Техник хангамжийн инженер
    • Вэб хөгжүүлэгч
    • Телемедицины технологич

    Үйл ажиллагааны чиглэл:

    • Компьютер болон тоног төхөөрөмжийн программ хангамж ба техник хангамж
    • Дотоод ба гадаад сүлжээ, утасгүй интернетийн сүлжээ
    • Байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний бүх төрлийн системүүд
    • Эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний программ хангамжууд
    • Вэб хуудас хөгжүүлэлт, эх бэлтгэл
    • Мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагаа
    • Эмнэлгийн цахим удирдлага, мэдээллийн нэгдсэн тогтолцооны хэвийн ажиллагааг хангах
    • Телемедицин, зайн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж, сургалтыг хариуцан ажиллаж байна.