• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙН СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛАН, ӨРГӨӨ ЦАГААН ГЭР БЭЛЭГЛЭЛЭЭ...

    ГССҮТ-ИЙН СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛАН, ӨРГӨӨ ЦАГААН ГЭР БЭЛЭГЛЭЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд өнөөдөр тохиож буй “Олон улсын сувилагчдын өдөр”-ийн хүрээнд нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ дуу хуур, баяр талархал дүүрэн угтан авч, хүндэтгэл үзүүллээ.

    Мөн энэ өдөр зохион байгуулсан хүндэтгэлийн хурлаар ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах эх орондоо сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хичээл зүтгэл, халуун сэтгэл, хөдөлмөр бүтээлээ зориулан, эрүүл мэндийн салбарын хөдөлгөгч хүч, зүрх, тархи нь болж яваа нийт сувилагч нартаа мэндчилгээ дэвшүүлж, шилдэг ажилтнуудад салбарын болон бусад шагнал урамшууллыг гардуулж өгсөн юм.

    Энэ хүрээнд МЭМАҮЭ-ноос санаачлан зохион байгуулсан шилдэг сувилагч, сувилахуйн тусгай болон эмнэлгийн бусад мэргэжилтэн шалгаруулах “Эрдэнийн чагнуур” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд "Эмнэлгийн бусад мэргэжилтэн "СТАТИСТИК” төрлөөр “Эрдэнийн чагнуур”-ын анхны эзэн болсон Статистик тандалт судалгааны албаны бүртгэл мэдээллийн ажилтан Х.Лусаамаад хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлс гардууллаа.

    Түүнчлэн тус төвийн Гавал тархины гэмтлийн тасгийн сувилагч Ж.Оюун-Эрдэнэ, Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн туслах сувилагч Д.Дүүрэнжаргал нарт тус бүр таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэсэн байна.

    ТӨРИЙН ДЭЭД ОДОН “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”
    Нэгдсэн мэс заслын сувилагч Б.Бямбацэцэг

    ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
    Лабораторийн техникч, дүрс оношлогооны техникч А.Мигмаа

    ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”
    Сэргээн засах эмчилгээний тасгийн ахлах хөдөлгөөн засалч Х.Цэдэн-Иш
    Мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Д.Нямгэрэл
    Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Б.Бямбасүрэн
    Түлэгдлийн эмнэлгийн сувилагч Н.Отгонтуяа
    Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн ахлах сувилагч Б.Сарантуяа
    Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн сувилагч Д.Солонго
    Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн сувилагч Б.Загдзүсэм
    Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч М.Пүрэвсүрэн
    Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн туслах сувилагч Б.Энхжин
    Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн туслах сувилагч А.Цэвээнсүрэн
    Хүзүү нурууны гэмтэл согогийн тасгийн туслах сувилагч Д.Гэрэлмаа

    МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ХҮНДЭТ ТЭМДЭГ
    Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн сувилагч Д.Ганчимэг
    Хавсарсан гэмтлийн тасгийн сувилагч Х.Цэцэгээ
    Дүрс оношлогооны тасгийн рентген техникч М.Дагвадорж

    МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ХҮНДЭТ ЖУУХ
    Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн ахлах сувилагч Б.Бурмаа
    Хэвтэн эмчлүүлэх амбулаторийн тасгийн сувилагч Б.Ууганбаяр
    Нэгдсэн лабораторийн тасгийн лаборант Д.Отгонсүрэн
    Гавал тархины гэмтлийн тасгийн сувилагч Х.Бат-ууган
    Түлэгдлийн эмнэлгийн сувилагч Ц.Цэнгүүнжав
    Нэгдсэн лабораторийн тасгийн лаборант Л.Энхтуул
    Сэргээн засах эмчилгээний тасгийн туслах сувилагч В.Одончимэг

    НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН "ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" ЦОЛ ТЭМДЭГ
    Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн сувилагч Б.Мөнгөнсүх
    Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн туслах сувилагч Д.Туул
    Сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Н.Энхтуяа

    АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН "ШИЛДЭГ ТӨГСӨГЧ"
    Гавал тархины гэмтлийн тасгийн сувилагч М.Сайнпүрэв
    Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн сувилагч М.Энхбаяр

    МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ "ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР" МЕДАЛЬ
    Түлэгдлийн эмнэлгийн ахлах сувилагч Б.Дашцэрмаа
    Гавал тархины гэмтлийн тасгийн ахлах сувилагч О.Баасанжаргал
    Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн сувилагч Л.Гантигчимэг
    Статистик, тандалт судалгааны албаны цахим бүртгэгч Г.Наранчимэг
    Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Л.Нямханд
    Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн сувилагч С.Энхжин

    СУВИЛАХУЙН АМЬДРАЛ ТӨВ "ТЭРГҮҮНИЙ СУВИЛАГЧ"
    Гавал тархины гэмтлийн тасгийн сувилагч С.Мөнхжаргал
    Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн туслах сувилагч Э.Соёл-Эрдэнэ

    СУВИЛАХУЙН АМЬДРАЛ ТӨВ "АЛТАН ГАРТ СУВИЛАГЧ"
    Гавал тархины гэмтлийн тасгийн туслах сувилагч Т.Цэрэнчимэд
    Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн сувилагч Х.Жанаргүль

    СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ
    Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн сувилагч Н.Баянмөнх
    Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн туслах сувилагч Б.Баасансүрэн

    ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛ
    Сувилахуйн мэргэжлийн албаны арга зүйч Д.Дэлгэр