Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
“Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбоо”, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хамтран 2023 оны гэмтэл согог судлалын мэргэжлийн зэргийн шалгалтыг шат дараатайгаар зохион байгууллаа.
Тухайлбал, 06 дугаар сарын 19-ны өдөр ахлах болон тэргүүлэх зэрэг горилогч 21 эмчийг сорилын шалгалтанд оруулснаас найман эмч тэнцсэн байна.
Мөн 06 дугаар сарын 19-нөөс 23-ны хооронд гэмтэл согог судлалын мэргэшлийн зэрэг хамгаалах дадлага шалгалтыг зохион байгуулсан бөгөөд энэ сарын 26-ны өдөр болсон дадлага шалгалтын тайлан хамгаалалт, онолын шалгалтаар тус бүр гурван эмч ахлах болон тэргүүлэх зэрэг амжилттай хамгааллаа.