• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АРХИВТ МӨРДӨГДӨЖ БУЙ ШИНЭЧЛЭГДСЭН ДҮРЭМ ЖУРАМ, СТАНДАРТЫГ ТАНИЛЦУУЛЛАА...

    АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АРХИВТ МӨРДӨГДӨЖ БУЙ ШИНЭЧЛЭГДСЭН ДҮРЭМ ЖУРАМ, СТАНДАРТЫГ ТАНИЛЦУУЛЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нийт тасаг, албадын ахлах сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Албан хэрэг хөтлөлт, архивт мөрдөгдөж буй шинэчлэгдсэн дүрэм журам, стандартыг танилцуулах” сургалт боллоо. 
    Тус сургалтыг ГССҮТ-ийн архивын эрхлэгч Р.Мөнхбаяр удирдан явуулсан бөгөөд архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, MNS-5140:2021 стандарт, албан хэрэг хөтлөлт болон байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам гэх мэт холбогдох дүрэм, журамд гарсан өөрчлөлтийг танилцуулж, мэдээлэл солилцсон байна.