Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нийт тасаг, албадын ахлах сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Албан хэрэг хөтлөлт, архивт мөрдөгдөж буй шинэчлэгдсэн дүрэм журам, стандартыг танилцуулах” сургалт боллоо.
Тус сургалтыг ГССҮТ-ийн архивын эрхлэгч Р.Мөнхбаяр удирдан явуулсан бөгөөд архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, MNS-5140:2021 стандарт, албан хэрэг хөтлөлт болон байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам гэх мэт холбогдох дүрэм, журамд гарсан өөрчлөлтийг танилцуулж, мэдээлэл солилцсон байна.