Төвийн хэмжээнд цахим бүртгэл, мэдээллийн сангийн өгөгдөл солилцох, хадгалах, хамгаалах, боловсруулах, баяжуулах, ашиглах журмыг батлуулан мөрдүүлэх, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, санал боловсруулан шийдвэрлэх;
Алба нь үйл ажиллагаандаа хууль, тогтоомж болон энэхүү дүрмийг үндэслэн хүний эрүүл мэнд, хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой мэдээллийн нууцыг чандлан хадгалах, хамгаалах;
Энэхүү дүрмийн 6.14.2-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нууцтай холбоотой баримт бичгийн нууцлалын зэрэглэлийг тогтоох, нууцлалын баримт бичиг материалыг ашиглах, хамгаалах, нууцлал бүхий баримт материалтай танилцах, ашиглах эрх бүхий албан тушаалтныг тодорхойлохтой холбоотой журмыг боловсруулж, төвийн захирлаар батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
Төвийн бүтцийн нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах, програм хангамжуудын ашиглалт, ажиллагааны хэвийн байдлыг хангаж ажиллах;
Мэдээллийн технологийн ойлголт, эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, мэдээллээр хангах чиглэлээр зөвлөмж гаргах, сургалт зохион байгуулах;
Төвийн үйл ажиллагаанд төрийн эрх бүхий байгууллагаас баталсан кибер аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах нийтлэг журмыг дагаж мөрдүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журамд нийцсэн дотоод журмыг боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, кибер халдлага, зөрчилтэй тэмцэх холбогдох төвтэй хамтран ажиллах;
Кибер аюулгүй байдлыг хангахад шаардагдах хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг төлөвлөж Санхүү бүртгэлийн албаны саналыг үндэслэн төвийн удирдлагуудад танилцуулах;
Мэдээллийн системийн үйлдлийн бүртгэлийг кибер аюулгүй байдлын нийтлэг журамд заасан хугацаанд хадгалах;
Төвийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлж, эдийн засгийн үр ашгийг сайжруулахад манлайлж оролцох;
Сүлжээний нууцлал, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн мэдээллийн технологийн учирч болох эрсдэлийг судлан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
Төвийн хэмжээнд ажиллаж буй камерын ажиллагааг хариуцан ажиллаж, дата мэдээллийн нууцлалыг чанд хадгалах;
Төвийн дотуур холбооны хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах;
Хэрэглэгчдэд сүлжээний орчинд хэвийн ажиллах боломжийг бүрдүүлэх.