• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • МОНГОЛЫН ГАР САРВУУ НӨХӨН СЭРГЭЭХ БИЧИЛ МЭС ЗАСЛЫН НИЙГЭМЛЭГИЙН АНХДУГААР ЧУУЛГАНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД ШАЛГАРЛАА...

    МОНГОЛЫН ГАР САРВУУ НӨХӨН СЭРГЭЭХ БИЧИЛ МЭС ЗАСЛЫН НИЙГЭМЛЭГИЙН АНХДУГААР ЧУУЛГАНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД ШАЛГАРЛАА...

    Монголын гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын нийгэмлэгээс зохион байгуулсан “Олон улсын онол практикийн анхдугаар чуулган” амжилттай болж өндөрлөлөө.

    Уг чуулганд ГССҮТ, УХТЭ, ЦТЭ, ТТАХНЭ, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай болон Дорнод аймгийн БОЭТ, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг, “Гранд мед”, “Мэлтэс мед”, “Асралт мед”, “Топаз”, “Сэцэн мед” эмнэлэг, ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн гар сарвуу бичил мэс заслын нарийн мэргэжлийн эмч нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

    Шүүгчээр АШУҮИС-ийн Гэмтэл согог судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор, ахлах зэргийн эмч Л.Наранбат, Мэс заслын тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор, ахлах зэргийн эмч Б.Баатарсүрэн, Дотоод шүүрлийн тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунтөгс нар ажилласан юм.

    “Олон улсын онол практикийн анхдугаар чуулган”-ы шилдэг илтгэлээр:

    • 1-р байрт: О.Цэрэндорж, Д.Даваажаргал (ГССҮТ-ийн ГСНСБМЗТ) “Мөрний үений сурмаг мултралд далны хошуу сэртэнг шилжүүлэх мэс засал эмчилгээний үр дүн”,
    • 2-р байрт: Б.Батсайхан, Д.Даваажаргал, О.Батэрдэнэ (ГССҮТ-ийн ГСНСБМЗТ, ХННГТ, ХГСТ) “Атгаалын дээд төгсгөлийн хавдрыг авч, хиймэл үе суулгасан мэс заслын үр дүн”,
    • 3-р байрт: Д.Батбаяр (ГССҮТ-ийн ГСНСБМЗТ) “Хурууны 1-р үений тэнийлгэгч шөрмөсний гэмтлийн эвийн болон мэс засал эмчилгээний үр дүнг харьцуулан судлах нь” зэрэг илтгэлүүд шалгарлаа.

    Гадны зочин илтгэгчээр оролцсон Тайвань улсын “Tung’s Taichung Metroharbor” эмнэлгийн Нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч, доктор Tzu Peng Lee “Гуяны гадна хажуугийн чөлөөт унжлагыг авах өөрийн арга”, Японы “Shiga” анагаахын их сургуулийн Гэмтэл согогийн мэс заслын эмч, доктор, профессор Yoshinori Takemura “Дээд мөчний зөөлөн эдийн саркома болон ясны хортой хавдрыг авсны дараах нөхөн сэргээх мэс засал” сэдвээр илтгэл тавьж мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

    Олон улсын онол практикт тулгуурласан тус анхдугаар чуулганыг Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын нийгэмлэг, “Мөнгөн гөлтгөнө”, “Тун эрдэнэ фарм”, “Нано фарм” ХХК-иас хамтран зохион байгуулсан юм.