National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
Монголын эрүүл мэндийн салбарынханы дунд анх удаа зохион байгуулагдаж буй "МЕДЛИГ-2023" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
Нээлтийн үйл ажиллагаанд эрүүл мэндийн байгууллагуудын 40 багийн 400 гаруй тамирчид, салбарын удирдлагууд, ажилтан албан хаагчид зэрэг зочид төлөөлөгчид оролцсон юм.
Тус тэмцээнийг Дөрөвдүгээр эмнэлэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй бөгөөд ивээн тэтгэгчээр Aqua Se Эрдэст Ус ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарынханы сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд байгууллага, хамт олноо төлөөлөн ур чадвараа сорин өрсөлдөж байгаа ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-ийн баг тамирчиддаа амжилт хүсье.