• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • ГССҮТ-ИЙН УДИРДАХ БОЛОН ДУНД ШАТНЫ АЛБАН ХААГЧДЫГ МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА...

    ГССҮТ-ИЙН УДИРДАХ БОЛОН ДУНД ШАТНЫ АЛБАН ХААГЧДЫГ МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА...

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тасаг, албадын удирдлага, дунд шатны албан хаагчдад зориулсан Монгол бичгийн сургалтыг зохион байгуулж байна. 
    2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон Монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр Монгол бичигт шилжих зорилгын хүрээнд ийнхүү эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдыг дунд болон гүнзгийрүүлсэн шатны сургалтад хамруулж буй юм.