• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • ХУД БОЛОН СХД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР ТӨРӨЛ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ...

    ХУД БОЛОН СХД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР ТӨРӨЛ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагын баг Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтарч хийх ажлуудаа төлөвлөлөө. 
    ГССҮТ-өөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн эмнэлгүүдийн Гэмтэл, мэс заслын тасгийн үйл ажиллагааг өргөжүүлж, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буй юм. 
    Хамтын ажиллагааны хүрээнд тус төвийн болон дүүргийн эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдийг сэлгэн ажиллуулах, хамтарсан мэс засал эмчилгээ, сургалт зохион байгуулах байдлаар ажлын байран дээр нь сургаж чадавхжуулан, орны эргэлт болон эмчилгээний үр дүнг сайжруулах зэрэг томоохон ажлуудыг хийхээр боллоо. 
    Тус ажлын хэсэгт ГССҮТ-ийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Эрүүл мэндийн даатгалын зохицуулалтын албаны дарга Б.Мөнхдөл, Хүүхдийн мэс заслын тасгийн эрхлэгч М.Болдбаатар, Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Баатаржав нар багтсан байна.

    • зочин (203.98.77.101)
      Сайн байна уу Энэ төв гэмтлийн хэдэн гариг андуурсан гарууд аймаг дүүргийн эмч нартай хүндэтгэлтэй хандвал таарна, та нараас чадвартай залуус аймаг сум дүүргээр дүүрэн байна. Энэ Мөнхсайхан Сандуйжав Шагдарсүрэн нарын хувийн эмнэлэг биш шүү Энэ залуучуудад хааж боолгүйгээр ур чадвараар нь зэрэг дэв цол хэргэмийг нь олгох хэрэгтэй байна. Оношийн эцсийн асуудлыг Зөвлөх Шагдарсүрэн лав биш шүү бид өөрсдөө шийдмээр байна. Өндөр настай хүнийг амраах болоогүй юм уу? Баатаржав ч гэсэн попорхоо болисон дээр шүү таны үе өнгөрсөн байдаг шүү Бид хөгжимөөр байна.
      2025 оны 01 сарын 06 | Reply