National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
Шинэ жилийн баярыг тохиолдуулан гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар дунд сургуулийн Герман хэлний багш болон ахлах, дунд ангийн сурагчид хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудыг баярлуулахаар зорьжээ.
Энэ дагуу тус төвийн Хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй 30 хүүхдэд гарын бэлэг гардуулж, Нийгмийн эрүүл мэндийн албанд 20 бэлэг хүлээлгэн өглөө. Бяцхан үйлчлүүлэгчдэд маань эрүүл энхийг хүсч, баярын уур амьсгалыг мэдрүүлэхээр зорьсон 18 дугаар сургуулийн Герман хэлний багш болон ахлах, дунд ангийн сурагчдад эмнэлгийн хамт олны зүгээс талархал илэрхийлье.