National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
Энэхүү сургалтыг Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүн, Хууль зүйн ухааны магистр, АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор М.Цэрэнбат удирдан явуулсан бөгөөд төв болон салбар эмнэлгийн нийт 200 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.
Сургалтын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал болон болзошгүй зөрчил, ёс зүйн алдаа дутагдлаас хэрхэн сэргийлэх талаар баримт нотолгоонд тулгуурласан томоохон сэдвийн хүрээнд олон талын мэдээллийг хүргэлээ.