• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ӨРӨӨГ НЭМЖ ТОХИЖУУЛАН, ШААРДЛАГАТАЙ ЭМ ХЭРЭГСЛИЙГ ХАНДИВЛАЛАА...

    ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ӨРӨӨГ НЭМЖ ТОХИЖУУЛАН, ШААРДЛАГАТАЙ ЭМ ХЭРЭГСЛИЙГ ХАНДИВЛАЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн Түлэгдэлт, нөхөн сэргээх мэс заслын хүүхдийн тоглоомын өрөөг тохижуулах зорилгоор “Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн эвсэл холбоо” ГҮТББ-аас шаардлагатай эд зүйлс, тоглоом, эм хэрэгслийг хандивлалаа. 
    Нийт 200 гаруй гишүүнтэй тус холбоо нь 2023 оноос эхлэн хүүхдийн төлөөх хүмүүнлэгийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж, эхний ажил болгон Түлэнхийн төвийн Түлэгдэлт, нөхөн сэргээх мэс заслын хүүхдэд зориулсан тоглоомын өрөөг тохижуулахаар сонгожээ. 
    Энэ хүрээнд дөрвөн сая гаруй төгрөгийн өртөг бүхий олон нэр төрлийн тоглоом, номын цуглуулга, буйдан, тавиураас гадна эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх мөнгөжүүлсэн тос, эм, бинт зэрэг хэрэгцээт зүйлсийг холбооны тэргүүн Н.Цолмон болон Удирдах зөвлөлийн гишүүд Түлэнхийн төвд хүлээлгэж өгсөн юм. 
    Түлэгдэлт, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж буй хүүхэд багачуудын ая тухтай орчныг бүрдүүлэн, эцэг эх асран хамгаалагчтайгаа хамт цагийг таатай өнгөрүүлэх, тоглож наадах  боломжийг нэмэгдүүлж буйд тус тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн зүгээс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эмнэлэг бүрт хүүхдэд зориулсан ийм өрөө тасалгаатай байх нь олон сайн талтай гэдгийг онцолж байлаа.  
    Гэнэтийн осол гэмтэл, болзошгүй эрсдэлийн улмаас түлэгдэж бэртсэн болон нөхөн сэргээх мэс засал, эмчилгээнд хамрагдаж буй хүүхэд багачуудыг баярлуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг дэмжин ажиллаж буй “Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн эвсэл холбоо” ГҮТББ-ын хамт олонд талархал илэрхийлье.