Ясны хугарал
Нүүр хуудас / Зөвлөгөө / Ясны хугарал

Ясны хугарал

 Ясны хугарлыг хэлбэрээр нь

  • ил
  • далд гэж ангилдаг.

Ил хугарал гэдэг нь яс хугарч хугарлын үзүүрүүд нь арьсыг цоолон ил гарч харагдаж байгаа хугарал юм.

Далд хугарал гэдэг нь хүчтэй доргилт, битүү гэмтлийн улмаас арьсанд шарх үүсгэлгүй яс хугарахыг хэлнэ. Үүнийг танихад төвөгтэй байдаг. Учир нь хугарлын үзүүрүүд нүдэнд ил харагдахгүй, тэр орчмын зөөлөн эдүүд хавдаж, улайсан, өвдөлт ихтэй байдаг тул үзлэг хийхэд төвөгтэй байдаг.

Илрэх шинж тэмдэг:

Ямар ч хэлбэрийн хугарлын үед дараах үндсэн шинж тэмдгүүд илэрнэ.

 
  1. Өвдөнө
  2. Хугарсан ясны хэлбэр алдагдана.                                             
  3. Хугарсан хэсэгт хавдаж, улайж хөхөрнө.
  4. Тэр орчмын арьс халуун болсон байна.
  5. Хөдөлгөөн хязгаарлагдана.
  6. Барьж үзэхэд ясны хавиралдах чимээ сонсогдоно.
  7. Тэр хэсгийн үйл ажиллагаа алдагдана.

АНХНЫ ТУСЛАМЖ

Ямар ч хэлбэрийн хугарлын үед үзүүлэх үндсэн тусламж нь хугарсан ясанд чиг барьж боох явдал юм.

Хэрвээ ил хугарал байвал:

  • гараа угаа.
  • цус гарч байвал цусыг тогтоо / өмнөх цувралаас үзнэ үү / 
  • шархан дээр цэвэр жийргэвч тавь, боолт хий.
  • хугарсан ясанд чиг тавьж боо.
  • хугарсан үеийг хөдөлгөөнгүй болгон тээвэрлэхэд бэлтгэ / хатуу биет буюу мод, төмөр, хатуу цаас зэргийг ашиглаж болно/.

Хэрвээ далд хугарал байвал:

  • Биед ил шарх байгаа эсэхийг сайтар ажигла.
  • Хугарсан ясыг хөдөлгөөнгүй болгож чиг тавьж боо.
  • Биеийн аль нэг хэсэгт өөр ил шарх байвал ариун жийргэвч тавьж боолт хий.

Чигийг тавихдаа дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй.

  1. Чиг нь хугарсан яснаас дээшээ ба доошоо 1-2 үеийг хамарсан байна.
  2. Чиг нь гулзайж муруйхгүй бат бөх байна.
  3. Чиг нь арьс, зөөлөн эдийг хөдөлгөхгүйн тулд зөөллөсөн байна.
  4. Боолтны чанга сулыг тохируулсан байна.

Чигийг доорх байдлаар тавьдаг.

  1. Хурууны яс хугарсан тохиолдолд:
  2. Гарын шууны яс хугарсан тохиолдолд:
  3. Хөлийн шилбэний яс хугарсан тохиолдолд доорх байдлаар чиг тавьж бооно

 

САНАМЖ

Хугарсан хэсэгт чиг тавьж боохдоо маш болгоомжтой хөдөлгөх ба хувцастай тохиолдолд хувцастай нь хамт өргөх хэрэгтэй. 

 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр