Яаралтай анхны тусламж
Нүүр хуудас / Зөвлөгөө / Яаралтай анхны тусламж

Яаралтай анхны тусламж

Яаралтай анхны тусламж гэдэг нь ямар нэгэн амь насанд аюул заналхийлсэн, ноцтой осол гэмтлийн үед хүний амийг аврах зорилгоор нэн даруй авч буй арга хэмжээг хэлнэ. Энэ арга хэмжээг дараах дарааллаар гүйцэтгэх нь зүйтэй.

DRАВС-зарчим

1.D-danger - аюулыг шалгана.

Тухайн осол танд болон бусдад, мөн гэмтсэн хүний амь насанд хэр аюултай байна вэ гэдгийг тогтоох зорилготой.

  • Гэмтэл учруулж байгаа аюул үргэлжилж байгаа эсэхийг шалгана.

Жишээлбэл: гал түймэр, угаарын хий, цахилгаан гүйдэл гэх мэт

  • Хэрвээ боломжтой бол гэмтсэн хүнээ аюулаас холдуулах эсвэл аюулыг зайлуулна.

 

2.R-response - ухаантай эсэхийг шалгана.

А. Том хүн болон ярих чадвартай хүүхэд байвал

  1. Нэрийг нь асуух
  2. Мөрөн дээрээс нь зөөлөн татах

Б. Хэрэв 1 хүртэлх настай хүүхэд байвал Зөөлөн ярьж, дуудаж сэрээж болно.

 

3. A-airway-амьсгалын замыг шалгаж, чөлөөлнө 

Амьсгалыг хэрхэн шалгах вэ?

  1. Цээж төвхөлзөх хөдөлгөөнийг ажиглана.
  2. Чихээ цээжинд нь наан чагнана.
  3. Хамрын үзүүрт хөвөн утас, үс барьж болно.
  4. Нүдний шилийг хамарт нь ойртуулан барьж үзэж болно.
  5. Гараа цээжин дээр нь тавьж тэмтрэх гэх мэт аргуудаар амьсгапж байгаа эсэхийг шалгаж болно.

Амьсгалын замыг шалгаж чөлөөлснөөр хүний амьсгалах нөхцөл бүрддэг.

Ухаангүй хүний амьсгалын зам бөглөрөх нь:

  •  Хэл унжих / бүх биеийн булчингууд суларснаас хэл нь хоолой руу унжиж агаар орох замыг хаадаг./
  •  Хатуу болон хагас хатуу биетүүд / хоол, бөөлжис, цус, хиймэл шүд гэх мэт/
  •  Амьсгалын замын гэмтэл, хавдар гэх мэт шалтгаануудаас болдог.

Ярьж байгаа хүний амьсгалын зам чөлөөтэй байна гэсэн үг.

 4.В-breathing - амьсгалын замыг чөлөөлж амьсгалуулах

Гэмтсэн хүний амьсгалыг 10 секунд орчим шалгасны дараа амьсгалын замд байгаа саадыг арилгах арга хэмжээг авна.

Хэрвээ амьсгалын зам дээрх шалтгаануудын улмаас бөглөрсөн бол амьсгалын замыг хэрхэн чөлөөлөх вэ?

  1. Амыг нь ангайлган аман доторхи зүйлийг хуруугаараа ухаж гаргана.
  2. Толгойг хажуугаар нь зөөлөн гэдийлгэнэ.
  3. Анхны тусламж үзүүлэгч нь 1 гараа шилэн хүзүүн доогуур оруулж бага зэрэг өндөрлөөд нөгөө гараараа духнаас нь барьж гэдийлгэнэ.
  4. Эрүүг доош татаж амыг ангайлгана.

Амьсгалын замыг чөлөөлсний дараа амьсгалахгүй хэвээр байвал доор өгүүлсэнчлэн зохиомол амьсгалыг хийнэ.

5.С-сirculation - цусны эргэлтийг шалгах буюу судасны цохилтыг үзэх

  1. Том судсууд дээр судасны цохилтыг тэмтэрнэ.
  2. Арьсны өнгө болон ам хамрын гурвалжинг харна.

Судасны цохилтыг хэрхэн үзэх вэ?

Том хүн болон 9-өөс дээш насны хүүхдэд: Гүрээний эсвэл шууны судсан дээр долоовор болон дунд хуруугаар зөөлөн тэмтэрнэ.

1 хүртэлх насны хүүхдэд: Бугалганы дотор талд долоовор, дуид хурууг байрлуулж зөөлөн тэмтэрнэ.

Судасны цохилтыг эрхий хуруугаар хэзээ ч тэмтэрч үздэггүй. Учир нь эрхий хурууны өөрийнх нь судасны цохилт мэдэгддэг, мөн арьс нь зузаан учир муу мэдэрдэг.

Хэрэв гэмтсэн хүн ухаангүй, амьсгалж байвал түүний амьсгалыг дэмжих зорилгоор эргүүлэх байрлалд оруулна.

Эргүүлэх байрлалд хэрхэн оруулах вэ?

  1. Ухаангүй байгаа хүнийхээ хажууд сөхөрч сууна.
  2. Эргүүлэх талын хөлийг өвдгөөр нь нугална.
  3. Тэр талын гарыг тохойгоор нь нугалж эсрэг талын мөрөн дээр давуулан тавина.
  4. Тусламж үзүүлэгч 1 гараараа нугалсан өвдөгнөөс барьж, нөгөө гараа хүзүүн доогуур нь хийж эргүүлнэ.

Эргүүлэх байрлалыг аль ч тал руу эргүүлэн хийж болох ба өөрт болон  ухаангүй байгаа хүндээ аль эвтэйхэн тал руу эргүүлнэ.

Харин амьсгалахгүй байвал СРR буюу зүрх-уушгины сэхээн амьдруулалтыг хийнэ.

СРR гэдэг нь:

Сагdio - зүрх                                              

Pulmonary - уушги

Resuscitation - сэхээн амьдруулалт гэсэн утгатай үг бөгөөд дэлхийн аль ч улс орнуудад СРR гэж товчлон нэрлэдэг.

  1. Гэмтсэн хүнээ дээш харуулж хэвтүүлнэ 
  2. Толгойг гэдийлгэн эрүүг өргөнө 
  3. Амьсгалын зам чөлөөтэй эсэхийг шалгаж чөлөөлнө 
  4. 1 гарын эрхий, долоовор хуруугаараа хамрын үзүүрийг чимхэн духан дээр байрлуулна. Нөгөө гараараа эрүүнээс татаж эрүүг дээшлүүлэн амыг ангайлгана. 
  5. Зохиомол амьсгал өгнө. Үүнийг 3 янзаар өгч болно. 

а/ амнаас аманд 

б/ амнаас хамарт

в/ амнаас ам, хамарт

  1. удаагийн амьсгалыг 1,5-2 секунд орчим өгнө.

Хэрэв судас цохилохгүй бол: Зүрхний иллэгийг хийнэ.

  1. Тусламж үзүүлэгч гэмтсэн хүний цээжин дээр эхлээд нэг гараа байрлуулна.
  • Үүний тулд эхлээд өвчүүний дээд, доод  өнцгийг олно
  • Энэ 2 цэгээсээ өвчүүний гол руу ижил хэмжээний зайнд орших цэг буюу өвчүүний голыг олно
  • Энэ цэгт нэг гарын алганы ирмэгийг байрлуулна
  1. Нөгөө гараа дээр нь давхарлан байрлуулж атгана
  2. 2 гараа нугалахгүй, босоо чиглэлээр, эгц доош, цээжийг 4-5 см хотолзтол дарна
  3. 1 удаагийн даралтын дараа даралтын хүчийг бууруулж сулруулаад гараа цээжнээс нь салгахгүй дараагийн даралтыг үргэлжлүүлнэ
  4. Ийм маягаар нийтдээ 15 удаа зүрхний даралтыг хийнэ 
  5. Үүний дараа судасны цохилтыгдахин заавал  үзнэ

Өөрөөр хэлбэл, дээрх үйлдлүүд нь дэс дараатай, цогц үйл ажиллагаа бөгөөд бүхэлд нь CPR буюу зүрх уушгины сэхээн амьдруулалт гэж хэлдэг.

СРR-ийг томьёолбол: зохиомол амьсгал / зүрхний даралт = 2/15 гэсэн харьцаатай байна.

СРR нь ямар насны хүмүүст хийх гэж буйгаас шалтгаалан доорхи ялгаануудтай. Үүнд:

А. 1-8 настай хүүхдэд:

  1. 1 удаа амьсгал өгнө.
  2. Судасны цохилтоо үзнэ
  3. Өвчүүний голд 1 гарын алгыг байрлуулна.
  4. 5 удаа зүрхний даралт хийнэ.

Өөрөөр хэлбэл: Зохиомол амьсгал / зүрхний даралт = 1/5 гэсэн харьцаатай байна.

Б. 1 нас хүртэлх хүүхдэд:

  1. 1 удаа амьсгал өгнө. Дараагийн ээлжинд 2 удаа өгнө.
  2. Судасны цохилтоо үзнэ.
  3. Өвчүүний голд долоовор, дунд хуруугаараа дарна.
  4. Даралтыг 5 удаа хийнэ.

Өөрөөр хэлбэл: Зохиомол амьсгал / зүрхний дарапт = 1/5 2/5

Хэрэв судас цохилж байвал:

  1. 4 секундэнд 1 удаа зохиомол амьсгал өгнө.
  2. Амьсгал, судасны цохилтыг минут тутамд шалгана.

 

0-8 настай хүүхдэд:

  1. Хүүхдийг дээш нь харуулж хэвтүүлнэ.
  2. Тусламж үзүүлэгч гэмтсэн хүүхдийн ам, хамарт нь зэрэг амьсгал өгнө. Зохиомол амьсгалыг 3 секунд тутамд 1 удаа зөөлөн өгнө.
  3. Амьсгал, судасны цохилтыг минут тутамд шалгана.

СРR-буюу зүрх уушгины сэхээн амьдруулалтыг 2 хүн зэрэг хийж болно.

Эхний хүн зохиомол амьсгал өгч судасны цохилтоо үзэх, нөгөө хүн зүрхний даралтыг хийх буюу үүнийг хийж байгаа хүн чанга тоолох хэрэгтэй.


 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр