Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Эмч, эмнэлгийн ажилчдынхаа дархлааг дэмжлээ.

Эмч, эмнэлгийн ажилчдынхаа дархлааг дэмжлээ.

Огноо: 2020/12/18

ГССҮТөвийн захиргаа, Үйлдвэрчний Эвлэл хамтран Ковид-19 цар тахлын үед эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн ажилчдынхаа дархлааг дэмжих, халдвараас сэргийлэх зорилгоор Витагрипп /Витамин С 1000 мг/, Магни В6 дархлаа дэмжих нэмэлт бүтээгдэхүүний 10-30 хоногийн хэрэглээ, 10,000 ширхэг амны хаалт мөн халуун аарц, чацаргана, аньсны жүүс тогтмол өгч байна.

Жирэмсэн эмч, ажилчиддаа цалинтай чөлөө, бусад эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа ажлын цагийг хорогдуулж, ээлжийн хуваарьт зохицуулалт хийн ажиллаж байна.

Халдварт цар тахлын үед иргэдийнхээ эрүүл энхийн манаанд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо

 
 
Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр