Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Э.ГАЛБАДРАХ: ЭМЧ, АЖИЛЧДЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР “HOSPITAL ART PROJECT 2020” ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

Э.ГАЛБАДРАХ: ЭМЧ, АЖИЛЧДЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР “HOSPITAL ART PROJECT 2020” ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

Огноо: 2020/10/02

Arslan.mnГэмтэл Согог Судлалын Үндэсний Төв эмч, эмнэлгийн ажилчдынхаа сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, шинэ хобби сонирхолтой болгох, стрессээ тайлж сурахад чиглэгдсэн "HOSPITAL ART PROJECT 2020" төслийг 2020 оны 08 сарын 23-наас 10 сарын 02-ны хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.

“Урлагийн сэтгэл засал нь төрөл бүрийн бүтээл хийх замаар үйлчлүүлэгчийн сэтгэлийн зовуур, айдас түгшүүр, санаа зоволт, стресс бууруулах, асуудлын мөн чанараа ойлгох, асуудлаас ангижрах арга замаа олж авахад чиглүүлдэг мэргэжлийн үйл ажиллагаа юм.

Arslan.mn

Арга хэмжээнд ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах, ГССҮТ-ийн Ёс зүйн хорооны дарга, мэс заслын эмч И.Гантулга, төслийн зөвлөх, Зураач багш Д.Дашмөрөн, “Сэтгэлийн үр” ТББ-ын тэргүүн Г.Ганчимэг, Монголын урчуудын эвлэлийн хорооны зураач Б.Сарангоо нар оролцлоо.

Arslan.mn

Арга хэмжээг нээж ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах хэлсэн үгэндээ "Сэтгэл зүйч А.Пүрэвцэрэн санаачлан  эмч, ажилчдын дэмжлэгтэйгээр  “HOSPITAL ART PROJECT 2020” төслийг амжилттай хэрэгжүүллээ. Сэргээн засах эмчилгээний нэг төрөлд “Art therapy” буюу "Урлагийн сэтгэл засал эмчилгээ" ордог. Тиймээс энэ төслөөр дамжуулан эмч, ажилчдын хоорондын харилцаа, хандлагыг сайжруулах, цагаа зөв боловсон өнгөрүүлэх, стрессээ тайлах нэгэн боломж бүрдэж байна. Нөгөө талаас эмнэлгээр  үйлчлүүлж  байгаа үйлчлүүлэгчид өвчин зовлонгоос болоод сэтгэл зүйн олон асуудалд өртдөг учраас энэхүү  арга хэмжээний хүрээнд хийгдсэн бүтээлийг эмнэлгийн орчинд байрлуулсан нь иргэдэд  ч сайн нөлөөтэй үйл ажиллагаа болж байна.

Гэмтлийн эмнэлгийнхээ түүхт 60 жилийн ойд зориулан нийт 60 бүтээл гаргасан байна. Энэ дашрамд сэтгэл зүрхээ гаргаж энэ төсөлд хамрагдсан эмч, эмнэлгийн ажилчиддаа баярлалаа гэж хэлмээр байна." гэсэн юм.

“Art therapy”  төслийн хүрээнд өнөөдөр уран зургийн үзэсгэлэн гарч байгаа бөгөөд үзэсгэлэн 14 хоног үргэлжилнэ гэв. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр