Gemtel
Нүүр хуудас / Зөвлөгөө / Шөрмөсний хүүдийн үрэвсэл гэж юу вэ? Оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө

Шөрмөсний хүүдийн үрэвсэл гэж юу вэ? Оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө

Бугуйн эрхий хуруу талын шөрмөсний эдийн үрэвсэл юм. Шөрмөс нь булчинг ястай бэхэлдэг ширхэглэг бүтэцтэй эд, харин синовиум нь шөрмөсийг чөлөөтэй гулган хөдлөх нөхцөлийг бүрдүүлдэг бүрхүүл юм.

Шалтгаан

Савны таг онгойлгох, бариул нээх, юм өргөх үйлдүүдийг олон дахин давтан хийхэд шөрмөс цочирч үрэвсэн эрхий хурууны бугуйн талд өвдөлт үүсдэг.

Илрэх шинж тэмдгүүд

Бугуйн эрхий хуруу тал хөдөлгөөн хийхэд өвдөлттэй байх үндсэн шинжээр илэрдэг. Нударга зангидах, юм цохих, юм барих, эргүүлэх зэрэг хөдөлгөөний үед өвдөх, тэр хэсэгт хүрэхэд эмзэглэлтэй байх, жижиг зангилаа тэмтрэгдэх шинжүүд илэрнэ.

Оношлогоо

Эмч үзлэгийн явцад шөрмөс үрэвссэн эсэхийг оношилно. Өвдөлтийн зэргээс хамаарч эмчилгээг сонгодог.

Эрхий хурууг үнэлэх

Эмч таниас эрхий хуруугаа бусад хуруугаараа атгахыг хүснэ. Тэгээд атгасан гараа чигчий хуруу чиглэлд хөдөлгөхөд бугуйн эрхий хуруу талд хүчтэй өвдөлт мэдрэгдэх нь шөрмөс үрэвссэнийг илэрхийлнэ.

Мэс заслын бус эмчилгээ

Мэс заслын бус эмчилгээнд өвдөлт үүсгэж байгаа хөдөлгөөнийг хориглоход хангалттай. Дээр нь үрэвслийн эсрэг эм уух, бугуй болон эрхий хурууг амраах зорилгоор хэдэн долоо хоног чиг тавина. Мөн үрэвслийн эсрэг тариаг шөрмөсний орчимд хийж болно.

Мэс заслын эмчилгээ

Мэс заслын бус эмчилгээ үр дүнгүй үед мэс заслын эмчилгээ хийдэг. Шөрмөсийг хучиж байрласан шөрмөсний бүрхүүл хальсыг зүсэж суллах мэс засал хийдэг. Ингэснээр шөрмөсний хөдөлгөөний үед үүсээд байсан өвдөлт намдна, хөдөлгөөн чөлөөтэй болно. Уг мэс засал хэсгийн мэдээ алдуулалт дор хэдхэн минут л үргэлжилдэг. Мэс заслын дараа гадна шарх эдгэх хүртэл хэд хоног бугуй эрхий хуруунд боолт хийх юмуу чиг тавьдаг. 

шөрмөсийг чөлөөтэй хөдлөх зай гаргаж өгөхийн тулд шөрмөсний бүрхүүл хальсыг зүссэн байдал. Ингэснээр шөрмөсний хөдөлгөөн чөлөөлөгдөж, өвдөлтгүй болдог.

ЭРХИЙ ХУРУУНЫ БҮТЭЦ

Таны шуу болон бугуйн булчингууд шөрмөсний тусламжтайгаар эрхий хурууны ясанд бэхлэгддэг. Эдгээр шөрмөснүүд нь шөрмөсөн бүрхүүлээр хамгаалагддаг. Энэ бүрхүүлийн дотор шөрмөсний гулгамтгай хөдөлгөөнийг хангах шингэн ялгаруулдаг синовион бүрхүүл байдаг. Хэрэв шөрмөс гэмтвэл үрэвсэл үүсч хөдөлгөөн алдагдана.

Шөрмөсний үрэвсэл үүсэх үед

Шөрмөсний үрэвслийн үед шөрмөсний бүрхүүл хавагнаж зузаардаг. Ингэснээр шөрмөсний гулгамтгай хөдөлгөөнийг алдагдуулж улмаар өвдөлт үүсгэдэг.

ЭДГЭРЭЛТЭНД ТАНЫ ҮҮРЭГ ОРОЛЦОО 

Эмчилгээний гол зорилго нь өвдөлтийг багасгаж, эрхий хуруугаараа хөдөлгөөн хийх боломж олгох явдал юм. Шөрмөс эдгэсний дараа эрхий хурууны хөдөлгөөнийг сэргээж, шөрмөсийг сунгах дасгалыг эмчийн зааврын дагуу хийх хэрэгтэй.

 

 

 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр