Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “ЦАГААН СЭТГЭЛ” ахмадуудаа асарч, сувилах сайн үйлсийн аян

“ЦАГААН СЭТГЭЛ” ахмадуудаа асарч, сувилах сайн үйлсийн аян

Огноо: 2020/09/01

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамт олон дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа сайн үйлсийн аянд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, “Ахмад настны хөгжлийн төв” хамтран 2020 оны 08 дугаар сарын 30-ны ням гарагт Батсүмбэрийн #Ахмад_настны_үндэсний_төв-д хоёр байгууллагын 29 ажилтан, албан хаагчид 157 азай буурлууддаа хүндэтгэл үзүүллээ.

Бид ахмад настнуудтайгаа харилцан ярилцаж сэтгэлийн дэм өгч, мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө, асаргаа сувилгаа үзүүлж, орчны цэвэрлэгээ хийлээ. Мөн тэдэнд хэрэгцээтэй эмчилгээ, сувилгааны зориулалттай хэрэгсэл, витамин, хүнсний бүтээгдэхүүн зэрэг 40 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр бэлэг барив.

Тус аяныг зохион байгуулахад хандив туслалцаа үзүүлсэн ГССҮТөвийн бүх алба, тасаг, нэгжүүд болон хамтран ажилласан байгууллагууддаа гүн ТАЛАРХАЛ илэрхийлье.????????????

БИДНИЙ ХАМТЫН АЖИЛ
БУСДЫН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

 

 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр