Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Хүлээн авах яаралтай тусламж

Хүлээн авах яаралтай тусламж

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь Монгол улсын хэмжээнд 24 цагаар тасралтгүй яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлж байна.

Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нь нийт 16 эмч, 19 сувилагч, 4 гипсны техникч, 4 туслах сувилагч, 1 хөтөч сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээс нэг ээлжиндээ 5 эмч, 4 сувилагч нар ажилдаг.

Үүнд:

  • Нээлттэй хүлээн авах зарчмаар ажилладаг. Нийслэлийн яаралтай тусламжийн 103-ийн яаралтай тусламжийн гэмтэл бэртлийн дуудлагыг 24 цагаар хүлээн авч ажилладаг.
  • Стационарын яаралтай тусламжийн эрэмблэн ялгалт, бодит үзлэг, онош тодруулах, /рентген зураг авалт, цээж гэрэлд харуулах, хэвлийн ЭХО, КТГ-ийн шинжилгээ, шаардлагатй үед MRI шинжилгээнүүдийг 24 цагаар хийж үйлчилж байна
  • Хүнд үйлчлүүлэгчид амилахуйн анхны тусламж үзүүлж, шоконд орсон үйлчлүүлэгчдэд тусламж үзүүлэхээс гадна архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, осголттой үйлчлүүлэгчийг биеийн байдал сайжирч орчиндоо харьцаатай болтол ажиглалтанд байлгаж биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг шокийн өрөөнд үзүүлдэг.
  • Яаралтай хагалгаанд орох үйлчлүүлэгчийг хагалгаанд бэлддэг. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай үйлчлүүлэгчийг тасагт хүлээлгэн өгөх  /хувийн ариун цэврийг сахиулах үүднээс угаалга цэвэрлэгээ хийдэг/
  • 24 цагаар ажиллах нэг цэгийн үйлчилгээний хамт олонтойгоо хамтран хүчирхийлэлд өртсөн үйлчлүүлэгчийг буцаахгүй нэг цэгийн үйлчилгээний өрөөнд байршуулан хоол, хувцсаар нь  ханган асуудлыг шийдвэрлэн хуулийн хүрээнд хамтран ажилладаг.      

Үйл ажиллагаа: 

  • Яс болон зөөлөн эдийн бэрдэл гэмтэлд гөлтгөнөн боолт хийх, ясны ил хугаралд шархны цэгцэлгээ, ил ба далд хугаралд ясны татлага, зөөлөн татлага хийх
  • Бүх төрлийн гадны биетээр үүсгэгдсэн шарханд анхны цэгцэлгээ боолт хийх
  • Хөлдөлт, осголт, түлэгдэлтэнд боолт асаргаа сувилгаа хийх
  • Амьтанд хатгагдсан хазуулсан шарх /нохой, муур, могой, зөгий гэх мэт/
  •  Гадны биет залгигдсан, чих рүү орсон зэрэгт анхны тусламж үзүүлэх
  • Чих хамар хоолой, нүдний гэмтлийн анхан шатны тусламж
  • Бохирдсон шарх /Шархны цэвэрлэгээ боолт/
  • Хүнд үйлчлүүлэгчид амилахуйн анхны тусламж үзүүлэх /шоконд орсон үйлчлүүлэгчид тусламж үзүүлэхээс гадна архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн мөн осголттой үйлчлүүлэгчийг биеийн байдал сайжирч орчиндоо харьцаатай болтол ажиглалтанд байлгаж эрүүлжүүлэх арга хэмжээ авдаг
  • Үйлчлүүлэгчид асаргаа сувилгаа хийх /бүх биеийн угаалга, хэсэгчилсэн угаалга гэх мэт/
  • Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай үйлчлүүлэгчийг тасагт хүлээлгэн өгөх /хувийн ариун цэврийг сахиулах үүднээс угаалга цэвэрлэгээ хийх/

Үзлэгийн байршил: 

  1. Лавлах-Бүртгэл
  2. Битүү гэмтэл
  3. Амилуулахуйн өрөө
  4. Гипс  /гөлтгөнөн боолт/  
  5. Рентген зураг авалт 
  6. ЭХО харалт 
  7. Хүүхдийн өрөө, Өндөр настан Үзлэг №1
  8. Шархны анхны цэгцэлгээ Үзлэг №2 
  9. Шархны анхны цэгцэлгээ, түлэнхий Үзлэг №3

 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр