Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Хэвтэн эмчлүүлэх

Хэвтэн эмчлүүлэх

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч ТА Хэвтэх бичгийг үндэслэн Даваа гаригаас Баасан гаригуудад 8.30-16.00 цагийн хооронд Амбулаторийн цахим бүртгэлийн №3 Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 24 цагаар ӨВЧНИЙ ТҮҮХ нээж, тасагт хэвтүүлнэ.

Амбулаторийн тасгаар хэвтэхээр ирэхдээ лабораторийн шинжилгээний хариу, 45-с дээш насны иргэд зүрхний бичлэг хийлгэсэн байх хэвтэх бичиг, иргэний үнэмлэх, даатгалын дэвтрээ, биедээ авч ирнэ. 

Хэвтэхээр ирэхдээ:

  • Хэвтэх бичиг, иргэний үнэмлэх, даатгалын дэвтрээ биедээ авч ирнэ.
  • Амбулаторийн тасгаар хэвтэхээр ирэхдээ лабораторийн шинжилгээний хариу, 45-с дээш насны иргэд зүрхний бичлэг хийлгэсэн байх хэвтэх бичиг, иргэний үнэмлэх, даатгалын дэвтрээ, биедээ авч ирнэ. Түүнчлэн хувийн бэлтгэлээ хангах хэрэгтэй.
  • Хувийн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Үүнд: Ариун цэврийн хэрэгсэл /оо, сойз, саван, алчуур, ор дэрний даавуу, биед эвтэй хөвөн даавуун хувцас, гэрийн шаахай/ болон аяга, халбага
  • Таныг болон танай гэр бүлийг эмчилгээ, оношлогоотой холбоотой асуудлаар шийдвэр гаргахад оролцуулах болно.
  • Хэрэв танд ямар нэг асууж тодруулах зүйл байвал асууж байх хэрэгтэй. Танд тусламж үзүүлж байгаа хэнээс ч болов та асуулт тавих эрхтэй.
  • Та эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтний нэрийг асуух эрхтэй.
  • Эмчийн зөвлөсөн хоолны дэглэмийг сахихийг зөвлөж байна.
  • Эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа та түр гарах зайлшгүй шаардлага гарвал эмчээсээ зөвшөөрөл авч тухайн ээлжийн сувилагчид тэмдэглүүлсэн байх ёстой.
  • Чөлөөний хугацаа 4 цагаас хэтрэхгүй байна. Аюулгүй байдал, эмчилгээний чанарыг сахих үүднээс эмчлүүлэгчийг эмнэлгээс гадуур хонох зөвшөөрөл олгохгүй.
  • Эмчлүүлэгч хэвтрийн дэглэм сахих дэглэмтэй тохиолдолд эргэлтээр ирсэн гэр бүлийн гишүүд өрөөнд нь орж уулзана. /эмнэлгийн дүрэм журмын дагуу эргэлтийн цагийн хуваариар орох, нэг удаагын улавч, халад, малгай өмсөх/
  • ТВ-г өглөө 9.00-22.00 цагийн хооронд үзэхийг зөвшөөрнө.
  • Бусад эмчлүүлэгчийн амгалан байдлыг хангах үүднээс 22.00 цагаас хойш ТВ үзэхгүй байхыг анхааруулж байна. Утсаар ярих тохиолдолд нам дуугаар ярьж бусдад хүндэтгэлтэй хандана.
  • Эмнэлгээс гарахдаа гэртээ үргэлжлүүлэн уух эм, хоолны дэглэм, хэрхэн энгийн горимондоо буцаж орох, давтан үзлэг, шинжилгээг хэдийд хийлгэх талаар эмчээсээ асууж мэдэх нь чухал.
  • Эрүүл мэндийн даатгалаас санхүүжих зардал, хувь хүн төлөх хамтын төлбөр талаар энд дарж уншина уу.
Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр