Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ СУРГУУЛИЙН ОРЧИНД ЭРТ ИЛРҮҮЛЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ СУРГУУЛИЙН ОРЧИНД ЭРТ ИЛРҮҮЛЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ

Огноо: 2021/12/21

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлж, таслан зогсоох чиглэлээр ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр ГССҮТөв санаачлан 2020-2021 оны хугацаанд Нийслэлийн 7 дүүргийн 11,469 багш, нийгмийн ажилтан, эмч нарт энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулсан.
8 дахь дүүрэг болох ХУД-ийн төрийн өмчит ЕБС-ын 19 сургуулийн 950 багш, эмч, нийгмийн ажилтан, эмч нарт хуулиар хүлээсэн үүргийнх нь дагуу хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэрхэн яаж танин мэдэж илрүүлж, мэдээлэх, мөн хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр эцэг эхчүүдэд болон хүүхдэд зориулсан интерактив модуль багцыг сурталчлан таниулах сургалтыг тус тус зохион байгуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд:
ДЭМБ-ын Осол гэмтэл, хүчирхийлэл хариуцсан мэргэжилтэн С.Болормаа
ЭМЯ-ны Нийтийн Эрүүл Мэндийн Газрын Дарга Д.Баярболд
ЭМЯ-ны Нийтийн Эрүүл Мэндийн газрын мэргэжилтэн Б.Уянга
ГССҮТ-ийн Ерөнхий Захирал Э.Галбадрах нар нээж үг хэллээ.
Энэхүү сургалтыг хийснээр боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудлыг эрчимжүүлж, хүүхдийг гэр бүлийн болон үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой юм.
Гэр бүлийн хүчирхийллийг бусад хүн мэдээллэнэ гэж хүлээхгүйгээр ТА заавал мэдээллээрэй гэж уриалж байна.

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙГ ХОЙЧ ҮЕДЭЭ
ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭЦГЭЭЕ!!!

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр