Gemtel
Нүүр хуудас / Зөвлөгөө / Хүзүүний яс гэмтэхэд үзүүлэх тусламж

Хүзүүний яс гэмтэхэд үзүүлэх тусламж

ХҮЗҮҮНИИ ЯСНЫ ХУГАРАЛД ЧИГ ТАВИХ АНХААРЧ МӨРДӨХӨД ЗОХИХ ЗҮЙЛҮҮД.

  1. Чиг хугарлаас дээш доош 1-2 үе хамарч тавигдана. Жишээ нь: шуу, богтос яс хугарсан байхад тохой бугуйн үеийг бүтэн оруулж бооно. Дунд чөмөг хугарсан бол түнх, өвдөг шагайн үеийг бүтэн оролцуулан чиг тавина.
  2. Крамерийн төмөр утсан болон торон чигийг эрүүл хөлөнд нь тохируулан нугалж хэвшүүлээд дараа нь хөвөн даавуу, хувцасаар жийрэглэн ороож зөөллөнө. Хэрэв банз мод, бусад зүйлээр чиг тавьж байгаа бол даавуу бүтээлэг, дээл, хувцас, орны даавуугаар жийрэглэн гэмтсэн хөлд чиг болгон тавина. Иймд чигийг хувцсан дээрээс нь тавьж болно.
  3. Чигийг хоёр хүн хамжиж тавина. Нэг нь хугарсан мөчийг өргөж нөгөө нь чигийг тохируулан тавих юм.
  4. Чигийг биед тавихдаа үзүүрээс нь их бие тал руу нь чангахан ороож өгнө. Бинтний оронд, хавтгай урт оосор, бүс даавууг хэрэглэж болно. Чиг зөв тавигдсан бол өвдөлт намдаж, биеийн байдал хөнгөрнө.
  5. Шарх үүссэн яс хугарч зөрсөн талд нь чиг тавихгүй байх.
  6. Цус шархнаас гарч байвал, боолт хийсний дараа чиг тавина.
  7. Яс хугарсан үед хувцасыг тэр бүрд тайлах хэрэггүй, гагцхүү ил хугаралтай шархтай үед боох зорилгоор хувцасыг тэр орчинд нь урж хайчилан ил гаргана.
  8. Хувцасан дээрээс нь чигийг тавих нь хувцас тайлахад үүсэх өвдөлтөөс сэргийлэх ба хувцас зузаан бол чигийг зөөллөн ороох шаардлагагүй болно.

Нуруунуудад амьдралын чухал эрхтэн нугас байрлаж их бие, хөл гарыг мэдрэлжүүлж, хөдөлгөөнтэй байлгах гол үүрэгтэй. Ийм учир нуруунууд гэмтэж нугасаа дарвал хөл, гар их бие мэдээгүй, хөдөлгөөнгүй болж, өтгөн шингэн мэдээгүй гардаг. Голдуу сээр, хүзүү бүсэлхийн нугалам гэмтдэг бөгөөд нугасаа дарж гэмтээсэн, гэмтээгүй хугарал гэж ангилан үзнэ. Хүзүүний нугалам яснуудын хугарал. Зуны улиралд усанд өндрөөс үсрэн орох, толгойгоороо хатуу зүйл рүү мөргөх, шахагдах, мотоциклоос ойчих, барилдах үед тохиолдоно. Толгойг хөдөлгөх гэхэд өвдөх, хүзүүний нугаламуудын   арын сэртэнгүүдэд дарахад хөндүүрлэх, толгойн оройноос нурууны багана дагуу зөөлөн дарахад их өвддөг. Хэрэв нугас дарж гэмтээвэл хөл гар мэдээгүй болж өөрөө шээж чадахгүй. Анхны тусламжийг зөв сүзүүлэх нь чухал. 

Зураг: 14 . Хугаралд үзүүлэх тусламж, чиг боолт хийх 1. Хүзүүний ясны хугаралд чиг тавих

Хугарал мултрал тухайн гэмтлийн үед нугас дараагүй байснаа, эвгүй мушгиж хөшиж хөдөлгөснөөс нугасаа дарах аюулд хүргэнэ. Иймд өндийлгөх хөл дээр нь босгох толгойг хоёр тийш эргүүлэх, бөхийлгөх, гэдийлгэх гэж оролдож хэрхэвч болохгүй. Өвчтөнг хатуу дамнуурга, банзтай орон дээр нимгэн гудас тавьж араар нь хэвтүүлнэ. Гэрийн хаалга, хана байж болно. Хувцас болон бусад зүйлээр толгой хүзүүний хоёр талаар тулгуур ивээс хийж өгнө.

Энэ нь ганхуулахгүй, эргүүлэхгүй, хөдөлгөөнгүй байлгах зорилготой юм. Крамерийн ба тусгай зориулалтын чигийг тавьж болохыг зургаас хараарай. Зөөж тээвэрлэхдээ их бие, хөл гарыг хатуу банз модонд бэхэлж даруулна. Бас толгойг духан дээгүүр нь даруулж бооно. Өөрөөр хэлбэл хажуу тийш нь банз модны хамт эргүүлэхэд хөдөлгөхөөргүй     байна.

 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр