УНТЭ, УХТЭ, ТТАХНЭ, МЯХСЭмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд сургалт зохион байгууллаа.
Монгол улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 27, 37-р зүйл, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/256, А/485 дугаар тушаал, 2019 оны А/293, А/611 дүгээр тушаал, “Төв болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн иргэдэд үзүүлэх осол гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлзүйн тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг багасгах чиглэлээр гаргасан удирдамж”-ийг үндэслэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв нь 2020 оны 10 сарын 07-ны өдөр УНТЭ, УХТЭ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
Энэхүү санамж бичгийн хүрээнд УНТЭ, УХТЭ, ТТАХНЭ, Монгол Японы Хамтарсан Сургалтын Эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд осол гэмтлийн үеийн яаралтай тусламж, асаргаа сувилгаа, эмнэл зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой онол, дадлагын хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа.