Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Төлбөр тооцоо, даатгал

Төлбөр тооцоо, даатгал

Эрүүл мэндийн даатгал гэж юу вэ?

Иргэний эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төрөөс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг бүрдүүлэх, эрсдэлд өртсөн даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлөх нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм.

Эрүүл мэндийн даатгалын ямар ямар хэлбэр байдаг вэ?

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар эрүүл мэндийн даатгал нь заавал, сайн дурын гэсэн хоёр хэлбэртэй. Монгол улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна. Иймээс иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, шимтгэлээ хуульд заасан хувь хэмжээ, хугацаанд төлөх үүрэгтэй. Харин Монгол улсад амьдарч байгаа тодорхой хөдөлмөр эрхлээгүй гадаадын иргэн эрүүл мэндийн даатгалд даатгуулах эсэхээ өөрөө шийднэ.

Эрүүл мэндийн даатгалд даатгуулсанаар

Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр төлөх үүрэгтэй бөгөөд даатгуулсан тохиолдолд тухайн жилдээ 2,000,000 төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй. Үүнд:

        Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь хариуцан төлөх тусламж, үйлчилгээ

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
  • Амбулаторийн үзлэг
  • Оношилгоо, шинжилгээ
  • Өндөр өртөгт хэрэгсэлтэй мэс засал

Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ

Тус эмнэлэг нь хэвтүүлэн эмчлэх 410 ортой ажиллаж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа даатгуулагчдын зонхилон тохиолдож буй гэмтэл нь гавал тархины гэмтэл, дунд чөмөгний хугарал, түлэгдэлт зэрэг орж байна. Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг авсан даатгуулагч эрүүл мэндийн даатгалын  шимтгэл төлөх байдлаасаа хамааран 15 хувийн төлбөрийг төлнө. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөр эрхэлж буй ажилтан, малчин, оюутан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн 15 хувийн хамтын төлбөр төлнө. ГССҮТөвийн захирлын 2015 оны 11 сарын 10-ны өдрийн 265/А тушаалаар даатгуулагч өөрөө төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон.

Харин төрөөс шимтгэлийг нь хариуцан төлдөг дараах даатгуулагч хамтын төлбөргүйгээр хэвтэн эмчлүүлнэ. Үүнд:

  • 0-18 насны хүүхэд
  • Тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүд
  • Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх/эцэг/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
  • Ял эдэлж байгаа ялтан
  • Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч.

Эрүүл мэндийн даатгалд даатгуулагч жилдээ 2 сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй.

Амбулаторийн тусламж үйлчилгээ

Даатгуулагч тухайн оны тухайн сард үйлчлүүлж байгаа эмнэлгийнхээ амбулаторийн үзлэгийн зөвхөн нэг кабинетад өвчний онош тогтоолгосон анхны үзлэг болон оношлогоо, шинжилгээ бүрдүүлсний дараах нэг удаагийн давтан үзлэгийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог.

Оношилгоо шинжилгээ

ГССҮТөв нь MRI, Компьютер томограф, Дижитал рентген, ЭХО оношилгоо болон лабораторийн шинжилгээг төвийн захирлын 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 289/А тоот  тушаалд заасан тарифаар үзүүлэх бөгөөд та эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол улиралын хөнгөлөлт 165,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тооцуулан зөрүү төлбөрийг өөрөө төлнө.

Өндөр өртөгт хэрэгсэлтэй мэс заслын тусламж үйлчилгээ

ГССҮТөв нь 2015 оны 07 сарын 01-нээс эхлэн өндөр өртөгт хэрэгсэлтэй мэс засал эмчилгээ үзүүлж эхэлсэн. Үүнд:

  • Өвдөгний хиймэл үе
  • Түнхний хиймэл үе
  • Өвдөгний дурангийн мэс засал
  • Мөрний хиймэл үе
  • Арьс нөхөх мэс засал
  • Нурууны мэс засал гэх мэт олон төрлийн мас засал эмчилгээ хийж байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 сарын 26-ны өдрийн 07 тоот тогтоолын дагуу ихэнх хувийг эрүүл мэндийн даатгалаас танд санхүүжүүлнэ.

ГССҮТөвийн захирлын 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 152/А тоот тушаалын дагуу өндөр өртөгт мэс заслын зарим хэрэгслийн тодорхой хувийг даатгуулагч өөрөө төлнө.

Даатгуулагч төлөх төлбөрүүд буюу хамтын төлбөр

Хэвтэн эмчлэх тусламж үйлчилгээ /оношийн хамааралтай бүлгээр/:           Хувь хүн /15%/

  • Цээжин доторхи болон дотор эрхтний гэмтэл бэртэл                                                     42,039
  • Эд эрхтэн гэмтэн тайрагдах, няцран бэртэх                                                                    52,916
  • Нуруу, үе мөчний ба бусад эд эрхтний гэмтэл бэртлийн үеийн мэс засал                  76,194
  • Эд эрхтэн өнгөц бэртэх, ил шарх, мэдрэл, судас шөрмөс бэртэх                                   46,863
  • Хугарал, мултрал, сунах, тулах                                                                                          53,937
  • Остеомиелит, яс сийрэгжих, зөөлрөх болон ясны бусал эмгэг                                      38,628
  • Эмийн эмчилгээ шаардсан нурууны эмгэг                                                                        36,500
  • Артрит, артропати, үе холбох эдийн бусад эмгэг                                                            43,182
  • Бусад бэртэл гэмтэл ба түүний үлдэц                                                                             35,996
  • Өөр бүлэгт ангилаагүй бусад мэс засал /хадаас авах/                                                   45,414
  • Түлэгдэлт, хөлдөлт, осгох, оглорол, корризи                                                                   52,628
  • Эд эрхтэнд гадны биет орох, тодорхойгүй бэртлүүд                                                      47,570
  • Төрөлхийн гажиг, согогын хам шинжүүд                                                                           46,112

Түгээмэл хийгддэг өндөр өртөгт мэс засал /2017 он/                                      Хувь хүн төлөх

  • Өвдөгний хиймэл үе солих мэс засал                                                                               1,592,522
  • Түнхний бүтэн хиймэл үе солих мэс засал                                                                      1,658,897
  • Түнхний хоёр туйлт хиймэл үе солих мэс засал                                                              1,00,000
  • Өвдөгний дурангийн мэс засал                                                                                          621,330
  • Арьс нөхөх мэс засал                                                                                                          30,602
  • Нурууны мэс засал                                                                                                              196,750

Эрүүл мэндийн тухай хуулийн 24,4-д заасны дагуу эрүүл мэндийн даатгалгүй иргэнд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг тухайн иргэнээс авна.

Тухайн эмнэлэгт хийгдэж байгаа өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ /Компьютер томографи, МRI, Дуран гэх мэт/-г улирлын төлбөрийн хэмжээгээр буюу /55,000 төгрөг х 3/ 165,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тооцуулан зөрүү төлбөрийг өөрөө төлнө.

Нэр
Хавсралт
1 ГССҮТөвийн захирлын 2017 оны 06-р сарын 06-ны өдрийн 152/А тоот тушаал "Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих оношийн хамааралтай бүлгийн болон хувь хүний төлөх хамтын төлбөрийн хэмжээ" Үзэх
2 ГССҮТөвийн захиралын 2015 оны 11-р сарын 10-ны өдрийн 265/А тоот тушаалын хавсралт "Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих зардал, хувь хүний төлөх хамтын төлбөр Үзэх
3 ГССҮТөвийн захирлын 2016 оны 11-р сарын 16-ны өдрийн 289/А тоот тушаалын хавсралт "Даатгуулагчийн оношлогоо, эмчилгээний төлбөр тооцоо" Үзэх
Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр