Түүхэн замнал
Нүүр хуудас / Бидний тухай / Түүхэн замнал

Түүхэн замнал

1960 онд Клиникийн 1 дүгээр эмнэлэгт 20 ортой гэмтлийн тасаг байгуулагдаж эхэлсэн нь одоогийн ГССҮТөвийн суурь тавигдсан бөгөөд 1976 онд биеэ даасан эмнэлэг Гэмтэл согогийн эмнэлэг, 1991 оноос Гэмтэл согогийн клиникийн эмнэлэг болон үүсэж хөгжсөн түүхтэй.

2001 онд Монгол улсын засгийн газрын шийдвэр гарч тус эмнэлгийг Монгол улсын гавьяат эмч, төрийн соёрхолт Наваанцэрэнгийн Дашийн нэрэмжит болгосон нь тус төвийн түүхэнд чухал үйл явдал болсон юм. 2006 оны 11 сард Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар ГССҮТ болж өргөжсөн байна.

  • Соронзон үелзүүрт томографи /MRI/ /PHILIPS/
  • Өндөр хурдтай спирал компьютерт томографи /PHILIPS/
  • ЭХО энцефалографи
  • Зөөврийн болон суурин рентген аппарат /HITACHI/
  • Дижитал суурин аппарат
  • Зүрхний кардиограмм /зүрхний цахилгаан бичлэг/
  • Хэвлийн ЭХО /чанд авиа/

Үений дуран, остеопорозийн оношилгооны аппарат зэрэг оношилгооны тоног төхөөрөмж ашиглаж байна.

Тус төвийн хамт олон эмчилгээ оношилгооны шинэ аргыг нэвтрүүлж оюуны өмчийн баталгаажуулалт авсан болно. Үүнд:

  • Тархины гэмтэл болон тархины цусан хангамжийн дутагдал, цус харвалт, тархины төрөл бүрийн хавангийн эрчимт эмчилгээ оношилгоог орчин үеийн түвшинд хийж байгаа.
  • Түнхний хиймэл үе суулгах.
  • Өвдөгний хиймэл үе суулгах.
  • Үеийн дурангийн мэс засал.
  • Тибиал остеотоми/өвдөгний үеийн артроз/.
  • Түгжээт хадаас хэрэглэж чөмөгт яс хадах-SIGH.
  • Нуруу нугаламын хугарал, мултралын үед нугас дарагдсан тохиолдолд нугасыг чөлөөлж металл пластикаар бэхлэх арга.
  • Нуруу нугалам хоорондын жийргэвч мөгөөрс, эвэршсэн нугасны дарсан эвэр мөгөөрсийг чөлөөлөх арга.
  • Нурууны мурийлтыг засах/сколиоз/.
  • Хурууны үзүүр хэсэг бүрэн бус тасарсан үед өндөг шилжүүлэн суулгах.
  • Мөрний үенд хиймэл үе суулгах.
  • Мөрний мэдрэлийн сүлжээ тасарсан үед мэдрэл шилжүүлэн суулгах.
  • Түнхний төрөлхийн мултралыг үений хүүдийний гадна зөөлөн эдэд мэс засал хийж засах.
  • Аарцаг яс таслан түнхний үений тогоог хэлбэржүүлэх, яс суулгах арга.
  • Ясны дутмаг хөгжил ясны богиносолтонд тэжээлийн яс суулган.
  • Илизаравийн аппаратын тусламжтай уртасгах, тэжээлийг сайжруулах мэс засал эмчилгээ.
  • АНУ-ын SI6N-түгжээт хадаас.
  • SIGN-НАЙЛ.
  • Шинэ ба шинэвтэр хугарлыг эрт үед нь мэс засал  хийх /АО/ тогтолцоо.
  • Гадна бэхлэгч/ ОRTHOFIX/.
  • Яс шилжүүлэн суулгах.

1996 онд тус эмнэлгийн даргаар ажиллаж байсан Н.Даш тэргүүтэй 6 эмч ясны гэмтлийн Г.А.Илизаравын аппаратаар эмчлэх аргыг Монгол улсын эмнэлгийн практикт анх удаа амжилттай нэвтрүүлж гэмтлийн эмчилгээг шинэ шатанд гаргасны учир Монгол Улсын Төрийн соёрхолт эрхэм цолоор шагнагдсан билээ. ГССҮТөв нь:

Сургалт, эрдэм шинжилгээ:

2002 оноос гэмтэл согогийн эмч бэлтгэх резинтурын сургалтыг тус төв удирдан явуулж одоогоор их эмч төгссөн байна. ОХУ, Австрали, Япон, Солонгос, АНУ, Франц, Швейцар, БНСУ, ӨМӨЗ орны Хөх хотын эмнэлэг болон ДЭМБ-ын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж ирлээ.

Ойрын зорилт:

  • Оношилгоо эмчилгээний болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж, хэрэглэлийг шинэчлэх.
  • ОГХҮХ-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөдөө орон нутаг, ард иргэдэд ойртуулах.
  • Үений хиймэл үе, артро, эндоскоп, бичил мэс заслын эмчилгээ, ясны АО-системийг өргөжүүлэх, голомтоос зайдуу мэс заслын аргыг нэвтрүүлэн нутагшуулах.
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх.
  • Эрдэм шинжилгээний сургалтанд түвшинг дээшлүүлэх, эрдэмтний тоог нэмэх.
  • Гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх.
  • Төвийн эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх/ туслах аж ахуй болон эмнэлгийн материалын үйлдвэрлэл явуулах/.
  • Эмч, эмнэлгийн ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх.
  • 2007 онд Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар эмнэлгийн бус тоног төхөөрөмж шинэчлэн нь тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад томоохон ач холбогдолтой болсон юм.
Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр