Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Түгээмэл асуулт, хариулт

Түгээмэл асуулт, хариулт

Эмчид үзүүлэх товлолт цагийг заавал өөрийн биеэр ирж авах хэрэгтэй юу?

Амбулаторийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх товлолт цагийг ажлын өдрүүдэд 830 -1600цагийн хооронд өөрийн биеэр ирж цаг авах шаардлагагүй /үр хүүхэд, хамаатан садангууд, ирж авч болно/

Танай эмнэлэгт амбулаториор ямар ямар чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ?

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД НЬ АМБУЛАТОРИЙН ТАСГААР ДАРААХ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ  АВЧ БОЛНО.

  • Насанд хүрэгчдийн гэмтэл согог
  • Гар сарвуу бичил мэс засал
  • Хүзүү нуруу нугасны гэмтэл
  • Гавал тархины гэмтэл
  • Цээж хэвлийн гэмтэл
  • Түлэнхий нөхөн сэргээх мэс засал
  • Хүүхдийн гэмтэл согог засал
  • Нүд, эрүү нүүрний мэс засал
  • Сэргээн засах эмчилгээ
  • Уламжлалт, эмчилгээ оношлогоо
  • Лабораторийн шинжилгээ оношилгоо
  • Дүрс оношилгоо /MRI, CT, ЭХО, Рентген, Цээж гэрэлд харах /

MRI, CT эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн хэрхэн хөнгөлүүлэх вэ?

Эрүүл мэндийн даатгалын сангаас улирал тутамд олгогддог 165000 мянган төгрөгийг хэрэглээгүй тохиолдолд CT-үнэгүй /компьютер томографи/,

Хувь хүн нэг удаа MRI шинжилгээ хийлгэхэд нийт үнэ нь 325000 төгрөгөөс 165000 төгрөг хөнгөлүүлнэ.

Өвдөгний үе солиулахад ямар үнэтэй вэ?

Эрүүл мэндийн даатгал төлдөг тохиолдолд 75% улсаас төлөгдөж ойролцоогоор 1,500,000-1,800,000 төгрөг орчим төлдөг. 

Рентген зураг авхуулахад ямар үнэтэй вэ?

Эрүүл мэндийн даатгал төлдөг тохиолдолд үнэгүй. Төлдөггүй бол проекцоосоо хамаараад үнэ нь 20,000-25,000  хооронд байдаг. 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр