Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Түрээсийн сонгон шалгаруулалт 2

Түрээсийн сонгон шалгаруулалт 2

Огноо: 2022/08/19

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын

2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн

51 дугаар тогтоолын хавсралт

 

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЫН МАЯГТ

  1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргааны нийтийн заал хэсэгт  байрлах эмийн сангийн зориулалттай 17 м.кв талбайтай 1 өрөөг  түрээслүүлнэ.

  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

 

2022 оны 09 дугаар сарын 05-ний өдрийн

11 цаг 30 минут

 

Материал хүлээн авах хаяг

 

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 1 дүгээр давхар Санхүү бүртгэлийн алба 

Материал нээх хугацаа, хаяг байршил

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 1 дүгээр давхарт хурлын зааланд 

2022 оны 09 дугаар  сарын 05-ний өдрийн 12 цаг 00 минутад нээнэ.

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

 

1 м.кв талбай нь 20,000 (хорин мянган) төгрөг

(Ашиглалтын зардал ороогүй болно)

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

 

  • MNS 5260:2015 стандарт шаардлага хангасан байх
  • Эрхэлдэг үйл ажиллагаа нь түрээслэх талбайн зориулалтад нийцсэн  тусгай зөвшөөрөлтэй байх

Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл

Эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

 

  1. Хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх;
  2.  Иргэний хувьд цахим үнэмлэхийг  нотариатаар баталгаажуулан хуулбарлан ирүүлэх
  3. Иргэн хуулийн этгээд нь түрээсээр эзэмших ашигтай талбайд явуулах  үйл ажиллагааны танилцуулга;
  4. Ажлын туршлагын талаарх мэдээлэл: 2020, 2021 оныг хамруулан бичих, холбогдох баримт бичиг, гэрээг хавсаргах;
  5. Санхүүгийн чадварыг нотлох баримт: 2020, 2021 оны санхүүгийн тайлан ирүүлэх
  6. Борлуулалтын орлогын хэмжээ: 2020, 2021 оны аль нэг жил нь 30 сая төгрөгнөөс дээш байх
  7. Иргэний хувьд харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт ирүүлэх;
  8. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулан  дэлгэрэнгүй байдлаар ирүүлэх;
  9. Нэг метр квадрат талбайг түрээслэх үнийн санал;
  10.  Түрээслэх талбайн  үнийн саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц  барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг;
  11. Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн албан бичиг;
  12. Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл төсвийн тооцоололыг ирүүлэх;/ Төсөл хөтөлбөр,үр ашигтай саналыг үнэлгээнд харгалзан үзнэ./
  13. Сонгон шалгаруулалтад оролцох хураамж 50,000 төгрөг

 

Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, өөрийн аж ахуй нэгжийн нэр, бүрдүүсэн материалын жагсаалт тус бүрийг  дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ үү.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг  шалгаруулна.

  1. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ирж үзэж  болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар 70180140, 89020016  утсаар болон www.gemtel.mn цахим хуудаснаас авна уу.

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байр.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр