Мэдээ мэдээлэл
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА.

Огноо: 2021/02/18

ДЭМБайгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад хэрэглэгддэг автомат тарианы шахуурга, автомат арьс авагч, өвчтөний хяналтын монитор, утасгүй ЭХО аппарат, бичил мэс заслын микроскоп, бичил мэс заслын багаж, дрилл, мэс заслын ор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг 11 нэр төрлийн 22 ширхэг тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг зайлшгүй шаардлагатай тасаг нэгжүүдэд хуваарилан гардууллаа.

Мөн ГССҮТөвийн эмнэл зүйн сургалтын төвийг сүүлийн үеийн IT хэрэгслүүдээр тохижууллаа. Ингэснээр хөдөө орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд алсын зайнаас сургалт хийх, хамтарч мэс засал хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөөг цаг хугацаа, орон зай үл хамааран өгөх зэрэг ач холбогдолтой юм. Мөн залуу эмч, сувилагч мэргэжилтнүүд төрөл бүрийн осол гэмтлийн үед үзүүлэх тусламжийн гардан үйлдлийг гардан дадлага хийх, дадлагажих бололцоотой болж байгаа юм.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр