Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Та бүхнийг "ТЭРГЭНЦЭР" аянд нэгдэхийг уриалж байна.

Та бүхнийг "ТЭРГЭНЦЭР" аянд нэгдэхийг уриалж байна.

Огноо: 2020/04/30

          Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Сэргээн засах эмчилгээний тасгийн их эмч П. Мягмарцогт нь "ТЭРГЭНЦЭР" аян өрнүүлэх санаачлага гаргасан. Энэхүү аяны зорилго нь тусгай хэрэгцээт хүнд хэн нэгний ашиглахгүй байгаа болон эвдрэлийн улмаас хэрэглэх боломжгүй тэргэнцрийг сэлбэн засварлаж олгоход оршино. Түүний санаачлагыг хэрэгжүүлэхээр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирлын А/19 тоот тушаалаар байгуулагдсан "Өмч хамгаалах байнгын зөвлөл" эвдэрч, ашиглалтгүй болсон 20 ширхэг тэргэнцрийг олгосон.

          Нийгмийн хариуцлагатай эмч П. Мягмарцогт нь 2020 оны 04 сарын 28-ны өдөр байгууллагын удирдлагын төлөөлөлтэй хамт эхний ээлжинд бүрэн засварласан 6 ширхэг тэргэнцрийг хэрэгцээ шаардлагатай байгаа Амбулаторийн тасаг, Насанд хүрэгсдийн II-р тасаг, Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Тархины гэмтлийн тасагт гардуулан өглөө.

 

Та бүхнийг "ТЭРГЭНЦЭР" аянд нэгдэхийг уриалж байна.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр