Сэрэмжлүүлэг, зөвлөмжүүд
Нүүр хуудас / Зөвлөгөө / Сэрэмжлүүлэг, зөвлөмжүүд

Сэрэмжлүүлэг, зөвлөмжүүд

Иргэд та бүхэн гол мөрний ойролцоо амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа дээшлүүлэхийг сэрэмжлүүлж байна.

Баяр наадмын амралтын өдрүүдэд ахуйн хүрээн дэх түлэгдэлт нэмэгдсэн байна. Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа илүү сайжруулж болзошгүй осол гэмтлээс сэргийлнэ үү.

Иргэд та бүхэн аялаж зугаалах, болон хөдөө хээр явахдаа могойд хатгуулахаас болгоомжлохийг анхааруулж байна. 
Хатгуулсан тохиолдолд амаараа сорох, эмнэлгийн бус орчинд зүсэлт хийж огт болохгүйг анхаарна уу!

"Дугуйг зөв, аюулгүй унаж, осол гэмтлээс урьдчилан сэргийлээрэй!!!

2021 оны эхний хагас жилийн байдлаар ГССҮТөвд нохойд хазуулсан 1421 тохиолдол ирсэн байна. Иймд та бүхэн анхаарал сэрэмжтэй байж бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж НОХОЙД ХАЗУУЛАХААС болгоомжилно уу.

2021 оны эхний хагас жилийн байдлаар мориноос унаж гэмтсэн шалтгаанаар Улсын хэмжээнд нийтдээ 414, ГССҮТ-д 151 хүүхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна.
Иймд та бүхэн хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй!!!

ШУМУУЛАНД ХАЗУУЛСАН ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Үүнд:
• Хэрвээ шумуул хазсан газар хүчтэй загатнавал хумсаараа хамаагүй маажиж болохгүй. Учир нь халдвар орж болзошгүй.
•️ Нэг аяга буцалсан бүлээн усанд нэг цайны халбага сода хийж сайтар уусгаад, шумуул хазсан газраа шавш.
•️ Хүйтэн усанд норгосон цэвэрхэн даавуу эсвэл үнэртэй ус, этилийн спиртийг бага зэргийн хөвөнд шингээгээд өвчтэй байгаа газраа тавь.
•️ Шумуул хазсан газар ногоорсон эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ олон хоног ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдэж улмаар үрэвссэн байвал харшлын эмчид хандах шаардлагатай.

Ковид 19-ийн “ДЕЛЬТА” хувилбар хүн амын дунд хурдан тархах чадвартай тул ИРГЭД ТА БҮХЭН халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж хамтдаа сэргийлцгээе‼️

ДEЛЬТА ВИРУСИЙН ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ, СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖИЙГ ТА БҮХЭНД ХҮРГЭЖ БАЙНА.

Спортын ертөнцөд тохиолддог нэгэн бэрхшээл бол бэртэл, гэмтэл юм.
Гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд;
1. Дасгал, хөдөлгөөн хийхдээ зориулалтын хувцас, хэрэгсэл өмсөх
2. Дасгалыг дүрмийн дагуу хийх
3. Дасгал хийхийн өмнө биеэ сайтар халаах 
4. Бэртэл авсан тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авахыг анхаарна уу?

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр