Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Сар шинийн босгон дээр ГССҮТөвийн эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд, Төрийн дээд одон медалиар шагнагдлаа.

Сар шинийн босгон дээр ГССҮТөвийн эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд, Төрийн дээд одон медалиар шагнагдлаа.

Огноо: 2021/02/11

Сар шинийн босгон дээр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар ГССҮТөв-д олон жил идэвх зүтгэл гарган ажилласан️ эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд маань Төрийн дээд одон медалиар шагнагдлаа.
2021 оны 02-р сарын 10-нд Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлого, соёлын зөвлөх С.Ламбаа баяр хүргэж гардуулан өглөө.

“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН” одонгоор, Хавсарсан гэмтлийн тасгийн зөвлөх эмч Ц.Цэнд-Очир, ХГСТасгийн эрхлэгч М.Болдбаатар

“АЛТАН ГАДАС” одонгоор НХГСТасгийн ахмад сувилагч Ж.Бямбадаш, НХГСТасгийн их эмч Д.Мөнхбаяр, Мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Ө.Оюунчимэг, ЭЭТасгийн их эмч Н.Оюунчимэг, Лабораторийн тасгийн цусны их эмч П.Оюунгэрэл, Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Д.Ган-Эрдэнэ, Мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Я.Эрхэмтуяа

“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар ИТТТАлба Л.Гантөмөр, ХГСТасгийн сувилагч Г.Нэргүй, ХГСТасгийн их эмч О.Бат-Эрдэнэ, ХГСТасгийн их эмч Д.Дөлгөөн нарыг тус тус шагналаа.

Төрийн дээд одон медалиар шагнагдсан алтан гарт эмч, сувилагч хамт олондоо ГССҮТөвийн нийт эмч ажилчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр