Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / САЙН МЭДЭЭ: ГССҮТ, Баянгол дүүргийн эмнэлэг хамтран түнхний үе хагас солих МЭС ЗАСЛЫГ амжилттай хийлээ

САЙН МЭДЭЭ: ГССҮТ, Баянгол дүүргийн эмнэлэг хамтран түнхний үе хагас солих МЭС ЗАСЛЫГ амжилттай хийлээ

Огноо: 2020/12/02

Arslan.mn

ГССҮТ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн мэс заслын тасаг хамтран түнхний үе хагас солих мэс заслыг  амжилттай хийлээ.

Гэмтлийн бүх төрлийн тусламж, үйлчилгээг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хийдэг байсан нь тус эмнэлэгт хэт ачаалал үүсгэсэн тул анхан, дунд шатны тусламж үйлчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хийдэг болох шийдвэр гаргасан. Энэ ажлын хүрээнд гэмтлийн эмч нар хоёр дахь шатлалын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулж, аймаг, дүүргийн ихэнх эмнэлэг Гэмтлийн тасагтай болж, гэмтлийн анхан, дунд шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Дашрамд дурдахад, ГССҮТ сүүлийн 10 жилд нилээд олон шинэ технологийг Монголд амжилттай нутагшуулсан.  Тухайлбал, Түнхний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөгний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөг, түнхний дурангийн мэс засал хийх юм.

Arslan.mn

Arslan.mn

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр