Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ”

“ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ”

Огноо: 2019/04/08

ГССҮТөвийн захиргаанаас Дэлхийн эмч нарын өдрийг угтаж эмч, менежерүүдийн харилцааны соёл, эерэг өөрчлөлт, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор “ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ” аян зохион байгууллаа.

Уг аянд ГССҮТөвийн бүх эмч, менежерүүд хамрагдсан бөгөөд хувийн соёл, бусдад эерэг үлгэр дууриалал үзүүлж буй байдал, цахим өвчний түүх бичилт, байгууллагын зорилго, зорилт, алсын харааг хэрэгжүүлэх хүчин чармайлт зэргийг харгалзан үзсэн удирдлагын зөвлөлийн үнэлгээ, нийт их эмч, сувилагч, сувилахуйн мэргэжилтний санал асуулгын нийлбэр дүнгээр тодруулсан. 
1. “ШИЛДЭГ МЕНЕЖЕР”-ээр Яс Үений Гэмтлийн 2 дугаар тасгийн эрхлэгч Ө.Өлзийбаатар,
2. “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр Яс Үений Гэмтлийн 1 дүгээр тасгийн их эмч 
Г. Бадамгарав нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Мөн ГССҮТөв эмч нарын баярын үйл ажиллагаанд Сэтгэл зүйч Г. Наранбаатар уригдан “Эерэг бодол, эерэг хандлага” сэдвээр нийт эмч нарт лекц уншлаа. 


Эерэг хандлагатай байх нь баяр баясгалан, аз жаргалтай амьдрах эсвэл сэтгэл гутарсан, зовлон зүдгүүртэй амьдрах ялгааны утгыг илэрхийлж чадна. Таны хандлага бодит нөхцөл байдлыг үл харгалзан таны амьдралдаа ямар дурсамж үлдээх гэж байгааг тань тодорхойлдог. Таны амьдралыг өөрчилж чадах ганц зүйл бол таны хандлага юм.Тиймээс та эерэг хандлагатай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх мөн бусдад эерэгээр нөлөөлснөөр танд аз жаргал ирэх болно.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр