Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 2030” салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн

“ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 2030” салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн

Огноо: 2019/04/27

ЭМЯ, ГССҮТөв санаачлан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 2030” салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа.

Уг зөвлөгөөнд МУ-ын Ерөнхий сайд, салбар яамдын төлөөлөгчид мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож, осол, гэмтлээс сэргийлэх, бууруулах, салбар хоорондын хамтын үйл ажиллагаа бий болгох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Ерөнхий сайд зөвлөгөөнөөр хэлэлцсэн санал санаачлага болон зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанаар оруулж ажлыг эрчимжүүлэх талаар албан даалгавар гаргалаа.

Монгол улсад 2018 онд осол, гэмтлийн 142.665 шинэ өвчлөл бүртгэгдэж, 2.920 хүн нас барсан үүнээс 177 нь 0-5 насны хүүхэд мөн 6495 хүн түлэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас 4,350 буюу 67% нь 0-15 насны хүүхэд байна.

Орон нутаг, аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэд бүгдээр Монгол Улсын Засгийн газрын 2018 онд баталсан Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үүргээ ухамсарлаж, хариуцлагатай байж, осол, гэмтлийн шалтгааныг таслан зогсоох бодит ажлыг хийж, тодорхой үр дүнд хүрч ажиллахыг засгийн газраас үүрэг болгож байна.

 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр