Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / ОРОН НУТАГТ ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ

ОРОН НУТАГТ ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ

Огноо: 2019/04/08

Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд, “ОРОН НУТАГТ ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” төслийг хэрэгжүүлэх зорилгоор ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон эмч нар тус төвийн орчин нөхцөл, тоног төхөөрөмжтэй танилцан, эмнэлгийн удирдлагуудтай уулзалт хийж цаашид хамтран ажиллахаар боллоо.

2018 онд ГССҮТөвийн яаралтай тусламжаар үйлчлүүлэгсдийн 13,5 хувь нь, хэвтэн эмчлүүлэгчдийн 36,3 хувь нь хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлсэн бөгөөд энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байна. Ийнхүү хөдөө орон нутгаас гэмтэл согогийн тусламж, үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж, шинэ технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх шаардлага урган гарч байна. Иймд орон нутагт эмчилгээний орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулан, орон нутгаас нийслэлд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн урсгалыг бууруулан цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нөхцөлийг бүрдүүлэхэд төслийн зорилго оршино.

Мөн ГССҮТөвийн эмч, сувилагч нар Дорнод аймгийн БОЭТ болон сум, сум дундын эмнэлгүүдийн эмч, сувилагч нарт “Осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийн менежмент”, “Орон нутагт сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт сургалтуудыг зохион байгууллаа.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр