Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль

Огноо: 2019/04/27

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү иж бүрэн сургуульд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв оролцож 24-ны өдөр нийслэлийн төв талбайд жагсаж бэлэн байдлын хангасан бол 25-ны өдөр  Хүй долоо худаг “Монгол наадам” цогцолборт  хээрийн хүн эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгууллаа.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 260 мянган удаа их, бага хэмжээгээр газар хөдөлсөн байна. 2005 оноос өмнө Улаанбаатар хотын орчимд жилдээ 200 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2013 оноос 10 дахин нэмэгджээ. Харин 2019 оны эхний гурван сарын байдлаар нийслэлд нийт 261 удаа газар хөдлөлт болсон байна. Энэ нь 2018 оны мөн үеийнхээс 70 удаагийн тохиолдлоор нэмэгдсэн гэсэн үг юм.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр